"Монос", "Нахиа импекс" компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гаргалаа

"Монос", "Нахиа импекс" компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гаргалаа

 

 

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр  МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хэлэхдээ "Ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 35 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан байжээ. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий  бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөв. 

Мөн гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 ААН хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас аваагүй байсан нь илэрсэн юм. 

Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт ашиглах ёстой. Гэтэл "Нахиа импекс", "Монос" компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллах шаардлага хүргүүлсэн байгаа. Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалт хийж эхэлсэн" гэв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан