Ж.Бямбадорж: Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн

Ж.Бямбадорж:  Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн

 

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өглөө. Чөлөөлөх асуудлыг 14.00 цагаас хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

Ж.Бямбадорж нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг.

Оросын холбооны улсын Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор. Тэрбээр:

1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга,

2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга,

2010-2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна.

- Таныг ажлаа өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон зарим гишүүд шаардсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?

- Тийм зүйл болоогүй. Тэгээд ч би хэн нэгнээр шахаж шаардуулж ажлаа хийх хүн биш. Өөрийнхөө хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан.

- Өргөдлөө хэзээ өгсөн бэ?

- Өнөөдөр УИХ-ын даргад хүсэлтээ гаргасан. Хүлээгээд авсан. Удахгүй албан ёсоор мэдээлэх байх.

- Та ямар шалтгаанаар ажлаа өгөх хүсэлт гаргасан юм бэ? Иргэн Г.Загдаатай ярьсан утасны бичлэгээс болж ийм шийдвэр гаргасан юм биш биз дээ?

Яалаа гэж дээ. Би хууль бус үйлдэл хийгээгүй. Хүнтэй хүн шиг харьц гэдэг утгаар л хэлсэн. Миний хувьд 65 нас хүрсэн. Тиймээс л ажлаа өгч байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан