Арван байршилд унадаг дугуйн зогсоол байгууллаа

 

Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа  дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйн зогсоол байгуулж эхэлсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн арван байршилд ундаг дугуйн зогсоол байгууллаа.

Унадаг дугуйн зогсоолыг Соёлын төв өргөөний хойно, Хангарьд ордоны урд талд, Цэрэндоржийн гудамж УИХ-ын урд талд, Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн урд, Спортын төв ордны өмнө, Чингисийн талбайн зүүн урд буланд, Чингисийн талбайн баруун урд буланд, СУИС-ын урд талд,  Тусгаар тогтнолын талбайн урд талд, МУИС-ийн II хичээлийн байрны урд талд байршуулсан. Ирэх хавраас нийслэлийн есөн дүүрэгт нэмэлтээр арван дугуйн зогсоол байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48