У.Хүрэлсүх Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг өөрсдийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс түтгэлзэх хүсэлт гаргарыг шаардав

У.Хүрэлсүх Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг өөрсдийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс түтгэлзэх хүсэлт гаргарыг шаардав

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөр аудит дээр “унасан”-тай холбоотойгоор зургаан зүйл заалтыг өөрчилж, тогтоол баталсан байна.

Мөн Удирдах зөвлөлийн гишүүнээс О.Содбилэг, Ц.Бат-Энх нарыг хасч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нарыг гишүүнээр томилсон байна.

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын ЖДҮХС-аас зээл авсантай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар тэдний асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг өөрсдийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс түтгэлзэх хүсэлтээ өг гэжээ. Гэвч дээрх гишүүдийн зүгээс бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан