Хүнсний барааны үнэ тогтвортой байна

 

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцуулдаг. Ингээд өнгөрсөн долоо хоногийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг хүргэж байна.

2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар  гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 0.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар өссөн байна.

Үнийн харьцуулалт:2015.11.04

Махны дундаж үнэ:Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 0.9 хувь, үхрийн ястай махны үнэ 4.7 хувь, үхрийн цул махны үнэ 7.1 хувь, адууны ястай махны үнэ 6.3 хувь, ямааны ястай махны үнэ 4.8 хувиар буурсан байна.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал, хонины ястай махны үнэ 1.7 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 2.3 хувиар буурч, адууны болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 4465 төгрөг, үхрийн /ястай/ мах 5690 төгрөг, үхрийн цул мах 7385 төгрөг, адууны мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 3745 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ:Задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өсч, савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад  гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ:Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 6.6 хувь, луувангийн үнэ 4.4 хувь, байцааны үнэ 3.2 хувиар өсч, манжингийн үнэ 0.4 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 0.9 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас "Элекстер" сүүний үнэ 1.6 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад  "Элекстер" сүүний үнэ 1.6 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос 1.8 хувиар өссөн байна.

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48