Италид нас баралтын тоо буурч эхлэв | АGSHIN.MN

Итали улсад COVID-19-ийн халдвараар нэг өдөрт нас барагсдын тоо сүүлийн хоёр долоо хоногийн үзүүлэлтээр доод цэгт хүрч, эрчимт эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн тоо мөн буурчээ.

Эрх баригчид сарын өмнө улс даяар хөл хорио тогтоосон нь халдварын хоёр дахь давлагааны хор хохирлыг багасгахад нөлөө үзүүлж эхлэв.

Нас баралтын тоо хамгийн их байгаа буюу 15,887 байгаа нь тус улс дэлхий дээрх коронавирусээс үүдэх нас баралтын гуравны нэгийг эзэлж байна.  525 хүн шинээр нас барсан нь  халдвар, нас баралтын цар хүрээ эрчимтэй өссөн гуравдугаар сарын 19-нээс хойших хамгийн бага үзүүлэлтэд тооцогдох юм.

Istituto Superiore di Sanità эрүүл мэндийн институтийн захирал Silvio Brusaferro-гийн хэлснээр нас баралтын тоон үзүүлэлт дээд цэгээсээ буурч, сүүлийн таван хоногийн дотор халдварын  4,316 тохиолдол бүртгэгдэж, нийт тоо 128,948 болсон нь  халдвар эрчимтэй тархсан үетэй харьцуулахад буурсан болов. Энэ нь бидний хамтын хичээл зүтгэл үр дүнгээ өгч байгаагийн шинж, харин одоо коронавирусийн хоёр дахь үеийг хор хохирол багатай давахаар хичээцгээе гэв.

Эх сурвалж: reuters.com

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан