Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа

УИХ-ын гишүүн Б.Батзориг дөнгөж сая УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа. Тодруулбал, гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө УИХ-ын даргад өгсөн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ёсзүйн хариуцлагаа хүлээж дөнгөж сая өргөдлөө өгч байна" гэв.

Тэрбээр ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т хэрэгт буруутгаж байгаа юм.

Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 6-нд болно.

Б.Аз

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ