Ц.Элбэгдорж Наритагаас МИАТ- ийн онгоцоор ирж явна

Ц.Элбэгдорж Наритагаас МИАТ- ийн онгоцоор ирж явна

 

УОК- ын шийдвэрээр тусгай үүргийн онгоцоор харьд байгаа монголчуудаа авчрахаар болсон. Хуваарийн дагуу МИАТ- ийн онгоц өчигдөр Япон руу нисч тэндээ хоноод өнөөдөр бүртгүүлсэн иргэдээ аваад эх орондоо ирэх гэж байна. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгт багтсан хүмүүсийн дотор экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багтжээ. Тэрбээр бусад монгол иргэдийнхээ хамтаар Наритагийн буудлаас дөнгөж сая онгоцондоо суусан байна. Цагийн өмнө нисэх цаг нь тодорхойгүй, буудал дээр хүлээж байсан бол, одоо онгоцондоо сууцгаагаад хөөрөх гэж байна гэдгийг тэнд байгаа монголчууд хэллээ. Ийнхүү эх орноосоо гарч явсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургаан сарын дараа дуудуулж, даллуулсангүйгээр барахгүй дэлхийг сандаргаж буй коронавирусын далбаан дор тусгай чиг үүргийн онгоцоор эх орондоо эргэж ирэх болж байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан