"ЧИНГИС ХААН" МУЗЕЙГ ₮53 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТЭЭР 2021 ОНЫ II УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

"ЧИНГИС ХААН" МУЗЕЙГ ₮53 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТЭЭР 2021 ОНЫ II УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

 

"ЧИНГИС ХААН" МУЗЕЙГ ₮53 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТЭЭР 2021 ОНЫ II УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Чингис хаан музейн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслол өнөөдөр боллоо.

Уг музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм. Тодруулбал, Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын бүтээлүүдээс бүрдэхээс гадна Чингис хаан судлал, судалгааг тогтмол хийх аж.

Музейн барилга 2500 м.кв талбайтай, нийт 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй гэгээрлийн цогцолбор болно. "Чингис хаан" музейг 53 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Чингис хаан музей нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж байга ба тэрээр нээлтийн үеэр "Энэхүү музейг манай ард түмэн төдийгүй гадны жуулчид үзэж Эзэн Чингис хаан зөвхөн Монголын хаан байгаагүй, дэлхийн хаан байсан юм байна гэдгийг харах болно.

Манай эрдэмтэд, дархчууд, гар урчууд, зураачид, үндэсний үйлдвэрлэгчид гээд бүхий л салбарын хүмүүс гар бие оролцож, тус болохоо мэдэгдсэн. Мөн ард иргэд Монголын эртний хаадуудтай холбоотой өөрт байгаа өв соёлын түүхэн дурсгалт зүйлсийг музейн үзвэрт сайн дураар тавих санал хэлсэн.

Чингисийн Чулууг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ОХУ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 6-нд Санкт-Петербург Эрмитажаас авирсан. Цаг хугацааны хувьд сайхан тохирлоо" гэсэн юм.

Мөн үзмэрүүдээс гадна сурагч, оюутнуудад зориулсан сургалтын танхимтай, Чингис хаантай холбоотой номнууд бүхий номын сантай байх юм. Гадаадад суугаа Монгол улсын Элчин сайдуудад тухайн улсад байгаа Монголын Эзэн Чингис хаан болон их хаадуудтай холбоотой түүхийн дурсгалт эд зүйл, өв соёлын зүйлс, эдлэл хэрэглэлийг эх орондоо авчрах, бүр боломжгүй бол хуулбарыг авчрах ажлыг даалгажээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан