Хотын дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн талаар мэдээлэл өглөө

Хотын дарга С.Амарсайхан:

Шүүхийн шийдвэр нэртэйгээр хотын төвийн зарим талбайг өөрсдөдөө авах гэсэн томоохон сүлжээ ажиллаж байна. Төв шуудан, Хөрөнгийн биржийн дундах талбай, Улаанбаатар зочид буудлын урд талын талбай зэргийг хувьчилсан байсныг бүгдийг нь буцааж авсан. Улаанбаатар хотын ойр орчимд ашиглагдаагүй олон байшин гудамж, зам талбай бий.

Хотын захиргаа зорилго төлөвлөгөөнөөс буцахгүй. Цаашлаад бусад бүтээн байгуулалтаа салбар салбараар нь иргэддээ танилцуулна. Үүнтэй холбоотой ямар нэг санал иргэдэд байвал бид сонсоход бэлэн. Гэхдээ сонгууль, хувийн зорилгоор ашиглах гэж буй этгээдүүдийн зорилго биелэхгүй шүү.

Төсвийн хөрөнгийг үнэгүй зарцуулах гэж буй зүйл байхгүй. Болохгүй зүйлээ нуухгүй, болж байгаагаа дөвийлгөхгүй зарчимтай ажиллаж байна. Энэ зарчим өөрчлөгдөхгүй.

Шууд үзэх: https://www.facebook.com/Officialnews.UB/videos/240935317043614/?t=0

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан