Жүжигчин О.Дөлгөөн: Би гэртээ харимаар байна

Жүжигчин О.Дөлгөөн: Би гэртээ харимаар байна

 

"Амьдралд тавтай морил" олон ангит уран сайхны кинонд дүр бүтээж олонд танигдаж байсан жүжигчин О.Дөлгөөн өдгөө хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин болсон.

АНУ-ын "Academy of Art University"-д мэргэжил дээшлүүлсэн жүжигчин бүсгүй өнгөрсөн жил сургуулиа дүүргэсэн. Зорьсон зорилго, мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр он гарсны дараа гэр бүлийн хамтаар эх орондоо ирэх төлөвлөгөөтэй байсан ч харамсалтай нь хөл хорионд орж АНУ-д үлдээд буй.

Дэлхийд халдварын тархалтаараа тэргүүлж буй тус улсаас манай улс иргэдээ авчраагүй байгаа. Авчрах эсэх нь ч одоогоор тодорхойгүй байгаа энэ үед эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа жүжигчин бүсгүй "Би мөөгтэй шөлөнд дуртай бас талх шидэхгүй ээ... Дараагийн чартер нислэгээр гэртээ харимаар байна аа. Ёстой нээрээ ингээд гацах гэж..." хэмээн илэрхийлжээ.

Image may contain: 2 people, including Dulguun Odkhuu, people smiling, possible text that says ”ODOD”

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан