Венесуэл улсад цалинг 67 хувиар нэмсэн ч 1 кг үхрийн мах авч дийлэхгүй байна

Венесуэл улсад цалинг 67 хувиар нэмсэн ч 1 кг үхрийн мах авч дийлэхгүй байна

 

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро сүүлийн нэг жилийн хугацаанд 11-дэх удаагаа цалин нэмэх шийдвэрийг өнгөрсөн амралтын өдөр /2020.01.11/ гаргажээ.

Тус улсын эрх баригчид цалингийн доод хэмжээг 150-аас 250 мянган боливар (3.61 ам.доллар) болгохын сацуу 200 мянган боливарыг “хоол хүнсний урамшуулал” маягаар нэмж олгохоор шийдсэн байна.

Мадуро хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сард дундаж цалинг 40-өөс 150 мянган боливар болгон нэмэгдүүлж байсан юм. Тухайн үед иргэд нэг сарын орлогоор 4 кг үхрийн мах худалдан авах боломжтой байжээ. Харин одоо үнийн өсөлтөөс үүдэн 1 кг махыг ч авч дийлэхгүйд хүрсэн гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв.

АНУ-д цалингийн доод хэмжээг нэг цагт 7.25 ам.доллар байхаар тогтоосон байдаг. Нэг сарын орлогоор тооцвол Америкт 137 кг, Их Британид 288 кг үхрийн мах худалдан авах боломжтой юм байна. Хэдийгээр Мадуро инфляцыг буулгана хэмээн амласан боловч өнгөрсөн онд үнийн өсөлт 7374 хувьд хүрсэн байна.

Венесуэл иргэдийн дундаж цалингийн өсөлт /Оноор/

Венесуэл улс сүүлийн жилүүдэд хэт өндөр буюу “хяналтаас гарсан” инфляц, үндэсний валютын ханшийн огцом уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. 

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаж, түүнийг АНУ, Европын Холбооны ихэнх орнууд хүлээн зөвшөөрсөн. Венесуэлийн хямрал туйлдаа хүрээд байгаа ч эрх мэдлийн төлөөх тэмцэл үргэлжилсэн хэвээр л байна. 

Эх сурвалж: Quartz

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: Quartz

Шинэ мэдээ
Их уншсан