Халдвар илэрсэн Туркийн иргэн Ерөнхийлөгчийн тусгаарлагдсан өрөөг голж байжээ

Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван иргэний хоёроос коронавирусийн халдвар илэрсэн талаар өнөөдөр ХӨСҮТ-ээс албан ёсоор мэдэгдсэн. Тэдний талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс тодруулахад ИНГЭЖ хариулсан юм.

Тэднийг гуравдугаар сарын 28-нд Солонгосын онгоцоор Монголд ирэхэд нь Хоёрдугаар эмнэлэгт, Ерөнхийлөгчийн тусгаарлагдсан өрөөнд тусгаарлажээ.

Гэтэл дээрх иргэд эл өрөөг голж, УОК-ын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нартай уулзуулж, тусгаарлалтаас гаргахыг шаардсан гэнэ. Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадралаас тодруулахад “Хүүхэд нь татаж унадаг өвчтэй юм билээ. Эхнэр нь сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй. Элчин сайд М.Ахмет Язалын зүгээс гэрээрээ тусгаарлагдах хүсэлт тавьж байсан. Бид тэрхүү саналыг нь хүлээж аваагүй” гэв.

 

Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=l7kMsMy2hF8&fbclid=IwAR0YwQfXAlFX5_yhGjfCu8dk-p-csDvLxQwRFx-DcCgJ5Bi8VS1nayJzRv0

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: medeemn.info

Шинэ мэдээ
Их уншсан