Д.Нямхүү: Мөөгтэй шөл уухгүй гэсэн давхар биетэй бүсгүйн зөв

Д.Нямхүү: Мөөгтэй шөл уухгүй гэсэн давхар биетэй бүсгүйн зөв

 

 

Дэлхий нийтээр коронавирус тархаж хөл хорио тогтоон, хилээ хаах арга хэмжээ авч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс орнууд гаднын улс оронд байгаа иргэдээ тусгай нислэгээр эх оронд нь авчрах болсон. Манай улс ч мөн хэд хэдэн орноос иргэдээ авчран тусгаарлаад байгаа бөгөөд тусгаарлалтад байгаа иргэд гомдол гаргах болсон тухай мэдээлэл олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн. 

Тухайлбал хоол голох үзэгдэл ихээр гарсан тухай холбогдох албаны хүмүүс мэдээлсэн бөгөөд үүнд ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү өөрийн цахим хуудсаар дамжуулан уучлалт хүссэн байна. 

Тэрбээр "Мөөгтэй шөл уухгүй гэсэн давхар биетэй бүсгүйн бол зөв. Нөхдийнхөө өмнөөс хүлцэл өчье. Ер нь аар саар зүйлд ач холбогдол өгч хэвлэлийн хурлын үед талх тариа цаашид ярихгүй ээ. Хичээх болно оо" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэн уучлалт хүссэн байна. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: factnews.mn

Шинэ мэдээ
Их уншсан