ОХУ-ын бизнесмэнүүдтэй видео хурал хийлээ

Монгол-Оросын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн түүхий эд, хүнсний хэрэгцээг хангах, төмс хүнсний ногоо, үр суулгах, хураах, арчлах, цаашилбал хөдөө аж ахуйн салбарт Монгол-Оросын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэ сард хоёр үе шаттайгаар бизнес уулзалтуудыг зохион байгуулж байна.

Эхний үе шат болох арваннэгдүгээр сарын 6-нд МҮХАҮТ анх удаа ХХААЯам, ОХУ-ын Томск мужийн ХАҮТанхимтай хамтран “ОРОС-МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвтэй телевизийн гүүр, видео-конференци зохион байгуулагдлаа.

Энэхүү видео-конференцид ХХААЯамнаас Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын экспорт, импортын өнөөгийн байдал, хүнсний үйлдвэрлэл, түүнийг дэмжих төрийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин болон хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн талаар мэдээлэл хийж, ОХУ-ын талаас холбогдох төрийн ажилтнууд болон Томскийн ХАҮТанхим, бизнесийнхэнтэй тухайн сэдвээр өргөн хүрээнд харилцан ярилцав.

Тус хуралд Монгол болон Томск мужийн талаас 20, 20 оролцогч оров. Тухайлбал, Монгол талаас МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга Б.Лхагважав, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Газар тариалан эрхлэгчдийн зөвлөлийн дарга Д.Насанжаргал тэргүүтэй оролцогчид, Оросын талаас Томскийн Худалдааны танхимын дарга Эскин Аркадий Яковлевич, Томск мужийн Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч Савенко А.В тэргүүтэй бизнес эрхлэгчид оролцлоо.

Хурлыг нээж МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга Б.Лхагважав Монголын өмнөх ба өнөө үеийн газар тариалангийн байдлыг танилцуулав. Мөн хоёр дахь үе шатны уулзалтыг манай улсад энэ сарын 23-нд зохион байгуулахаар болов.

Газар тариалан эрхлэгчдийн зөвлөлийн дарга Д.Насанжаргал: Юуны түрүүнд Октябрийн хувьсгалын ялалтын өдөр тус хоёр орны бизнес эрхлэгчид хоорондын видео хурлыг зохион байгуулсанд баяр хүргэе. Өнгөрсөн онд Монгол орон өөрийн хэрэгцээт улаан буудай, түүгээр үйлдвэрлэх гурил, хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаж ирсэн. Хүнсний ногооныхоо 70 орчим хувийн нэр төрөл өргөжсөн, мөн жимс, жимсгэний аж ахуй Засгийн газрын тогтоолоор хурдацта өсч байна. Ийнхүү бид өвлийн аж ахуйдаа бэлдэж байна. Харамсалтай нь энэ жил байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр хүнд хэцүү үеийг туулах гэж байна. Тиймээс ирэх жилээс газар, тариалангийн үйлдвэрлэлээ сэргээхэд бэлдэх хэрэгтэй. Гурилын буудайн дутагдал гарахаар харагдаж байна.

Энэ тухай Засгийн газрын түвшинд ярилцаж байна. Тиймээс энэ удаагийн видео хэлэлцээрийн үр дүнд хойд хөршийнхөнтэйгээ тал бүрийн түвшинд ярилцаж, шийдвэр гаргах талаар ярилцаж, хамтын ажиллагаа өрнүүлэх талаар ярилцлаа.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан