Дарханы зургаан сүмийг хаах санал гаргажээ

Дархан-Уул аймгийн онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 11-ний хурлаас гарсан шийдвэрийн дагуу сүм хийд, шашны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон. Дээрх үүргийн дагуу ажлын хэсгийнхэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 33 сүм, хийдэд шалгалт явуулж, зургаан байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг аймгийн ИТХ-д хүргүүлжээ. Яг ямар саналаар зөвшөөрлийг нь цуцлах болсныг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын дараа дэлгэрэнгүй мэдээлэх аж. Дархан-Уул аймагт буддын шашны зургаа, исламын хоёр, христийн 25 сүм үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан