О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулах нь Ерөнхийлөгчид л ашигтай, өөр хэнд ч биш

Өнөөдөр /2020.03.26/ УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан сонгууль хойшлуулах саналын талаар бар сууриа илэрхийллээ. Тэрбээр,

“Ерөнхийлөгчийн саналтай танилцсан. Би түүнийг улсын төсвийг тодотгох, төрийн удирдлагыг гартаа авах, сонгуулийг хойшлуулах гурван хүсэлтэй байна гэж ойлгосон.

Нэгт, сонгуулийг хойшлуулж болохгүй. Харин ч урагшлуулах ёстой. Явах хүнээр ачаа бүү татуул гэх үг бий. Иргэд шинэ парламентаас их зүйл хүлээж байна. Зээлийн хүүг царцаах, хойшлуулах гэх мэт шийдлийг ард иргэд дэмжиж байгаа. Гэвч энэ Засгийн газар хийхгүй байна. Юм хийхгүй байгаа Засгийн газрыг түргэн буулгах нь зөв.

Хоёрт, төсөв тодотгох хэрэгтэй гэдэгт санал нэг байна. Тэвчиж болох зардал, жишээлбэл цэцэрлэгийн багш нарт нөүтбүүк авч өгөх гэхчлэн санхүүжилтийг танах бол өөр хэрэг. Харин сонгууль явуулах төсвийг тодотгоно гэдэг утгагүй. Хойшлуулсан ч нэг л өдөр энэ сонгуулийг хийж таарна.   Сонгууль хойшлуулбал Ерөнхийлөгчид л ашигтай, өөр хэнд ч ашиггүй

Шулуухан хэлэхэд Монгол улсын иргэд дундаас вирусийн халдвар илрээгүй. Онц байдал зарлаагүй байна. Онц байдал зарлах эсэхийг УИХ шийддэг” гэлээ.

 

Х.ЭРХЭС

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан