Эргэн сөхөгдсөн “Суруга Монгол”-ын захирлын хар тамхины хэрэг ба З.Энхболд

З.Энхболдыг АТГ, ТЕГ-т шалгуулахаар өгсөн Л.Наранбаатарын өргөдөл мэдээллийн сайтуудаар дэлгэгдэж эхэлжээ. Хөрөнгөжсөн улстөрчдийг голдуу ашигт малтмалын лецинз дамлан наймаалж ашиг олдог гэж иргэд ойлгож ирсэн. Харин З.Энхболдын дүү З.Хишигтогтох гэгчийн нэр холбогдсон хөрөнгөжилт нь ийм төрлийн дуулианаас ялгаатай. Тэр бүр ил хэлэгддэггүй Монголын улстөрчдийн нэг хэсэг нь гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдэн хөлжсөн гэдэг хэл үгийг дайснаараа онцлогтой.

Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулагчид Монголоос идэвхитэй дайжсан нь үнэн. Тэднийг Монголоос үргэн зайлж байгаагийн буруутан нь улс төрийн тогтворгүй байдал. Засгийн газар ойр ойрхон солигдож, хөрөнгө оруулагчидтай холбоотой шийдвэрүүдэд байн байн өөрчлөгддөгтэй холбоотой гэж үздэг ч гол шалтгаанууд энэ тодорхойлолтын ард нуугдан үлддэг байж болох юм.

Алтан дорнод нэртэй алтны компаниа Т.Ганболдод алдсан ОХУ-ын иргэн С.Паушокийг эс тооцвол Монголын улстөрчдөд эд хөрөнгөө алдсан гадныхан төдийлөн ил гарч ирээгүй. Учир нь улс төр орчмын дээрэмчид голдуу хуулийн байгууллагын том өмгөөлөлд байдаг гэсэн яриа ч далд хүрээнд өрнөж ирсэн юм. Л.Наранбаатарын энэ удаа сөхөн хөндсөн мэдээлэлд хөрөнгө оруулагчдыг дээрэмдэн хөлжсөн байх магадлалтай монголчуудын гэмт хэргийн сэжүүр дурдагдаад байгаа. Түүний хуулийн байгууллагуудад өгсөн өргөдөлд дурдагдсан Японы “Суруга Монгол” компанийн япон захирлыг тойрон өрнөж байсан дуулианыг энэ нийтлэлээр эргэн сануулъя.

Суруга Монголын захирлын хар тамхины хэрэг

2012 оны хоёрдугаар сарын 28-нд Японы “Суруга Монгол” корпорацийн зургаан захирлуудын нэг 67 настай Цүнэяки Хара хэмээх япон иргэнийг Цагдаагийнхан  “Палас” зочид буудлаас баривчилж Цагдан хорих төвд саатуулж байжээ. Хар тамхины хэргийг нууцалж, энэ төрлийн мэдээллийг гадагшлуулахаас цэрвэдэг байсан цагдаагийнхан  “Суруга Монгол”-ын япон захирлыг хэргийг сүр дуулиантай дэлгэсэн бөгөөд түүнийг насанд хүрээгүй охидтой хамт байсан тухай дайвар мэдээлэл ч цацагдаж байсан юм.

Ингээд Нийслэлийн прокурорын газар түүнд Эрүүгийн хуу­лийн 192.3-т зааснаар “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, ил­гээ­сэн, борлуулсан” гэж бу­руут­ган, эрүүгийн хэрэг үүс­гэж байжээ.

Тус компани 2003 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, Хан-Уул дүүрэгт “Japan Tawn” төслөө хэрэгжүүлэн “Дөрвөн улирлын цэцэрлэг” нэртэй орон сууцны хороолол барихаар төлөвлөж байсан. Мөн “Дөрвөн улирлын цэцэрлэг” гэх орон сууцны төсөл хэрэгжүүлээд эхэлсэн байв.

2014 оны 6 дугаар сард энэ хэрэг шүүхэд шилжиж байсан бөгөөд Суруга Монгол” корпорацийн Монголд ирээд саатуулагдсан захирал Цүнэяки Хараг Монгол Улсын иргэн  И.Тэргэл, Т.Гочоосүрэн, Ц.Билгүүн нар зохион байгуулалттайгаар гүтгэсэн гэдгийг шүүх тогтоосон юм.  Т.Гочоосүрэн нь Японы иргэн Цүнэяки Харатай хамт ажилладаг байсан нэгэн. Мөн амьдарч байсан зочид буудлын өрөөнд нь орж, гардаг байсан бөгөөд давуу талаа ашиглан түүний өрөөний орон дор каннабис аваачиж орхин Цагдаагийн байгууллагад хуурамч мэдээлэл өгсөн хэрэгт унасан байдаг.

“Суруга Монгол”-ын хэмээн нэрлэгдсэн ийм нэгэн дуулиан дэгдсэнээс хойш бүтэн 8 жил өнгөрчээ. Монголчууд “Суруга Монгол” компанийн тухай ч, тус компанийн захирал нь хар тамхины хэрэгт оролцсон тухай ч мартжээ.

Найман жилийн дараа эргэн сөхөгдсөн энэ хэргийн талаар тухайн үед хэвлэлүүд “Дөрвөн улирлын цэцэрлэг” гэх орон сууцны төслийг нэр бүхий улс төрч, бизнесмэнүүд дээрэмдэх зорилгоор зохион байгуулсан тухай бичиж байв.

Харин одоо энэ компанийн газар дээр З.Энхболдын дүү З.Хишигтогтох ХҮННҮ 2222 хорооллын 5 блок байрны 8 давхруудыг бүхлээр нь эзэмшиж байгаа гэж хуулийн байгууллагуудад гаргасан өргөдөлдөө иргэн Л.Наранбаатар  дурджээ. З.Энхболдын дүү одоогийн байдлаар 5 блок байрны 8 давхруудыг бүхлээр нь худалдан авсан санхүүгийн эх сурвалжаа тайлбарлаж чадаагүй байна. 2012 оны байдлаар түүнд ийм их хэмжээний үл хөдлөх хөрөнгө худалдан авах чадвар байсан эсэхийг бусад эх сурвалжууд ч ил гаргаад ирж магадгүй байна.

Д.ОРГИЛ

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: Updown.mn

Шинэ мэдээ
Их уншсан