Б.Чинбат: Бие минь сайжирч, төгөлдөр хууран дээрээ гараа тавих хэмжээнд хүрсэн байна

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн хөгжимчин Б.Чинбат, мэс заслын дараах эмчилгээгээ дуусан удахгүй эх орондоо буцахаар болжээ.

Тэрээр өнгөрсөн оны 11-ээр сарын 27-нд Корё их сургуулийн "Анам" эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон бөгөөд уг хагалгаанд түүний гэргий Ц.Сарнай донор болсон билээ. Тэд нар өөрсдийн сэтгэгдлээ "Анам" эмнэлгийн хуудсанд үлдээжээ. 

Б.Чинбат: Урьд нь Солонгос улсын эрүүл мэндийн систем маш сайн гэж сонсож байсан. Тэгээд гэр бүлийнхэн, гэргийтэйгээ ярилцсан. Бидэнд сонголт хийх 4-5 эмнэлгийн нэр байсан. Анх Солонгост ирээд "Анам" эмнэлэг дээр ирсэн. Тэгээд яагаад ч юм ерөөсөө өөр сонголтууд байсан ч гэсэн энэ эмнэлгийн үүдээр орж ирээд яг л бид нарын итгэж найдах итгэлээ өгөх эмнэлэг мөн байна гэж бодсон. Үнэхээр хагалгаа маань амжилттай сайн болсон баяртай байна.

Ц.Сарнай:

. Хавдар судлалын үндэсний төвийн дарга байсан Чинбүрэн эмч маань "Анам" эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах төвийн Ким эмчийг сайн мэддэг хамтарч ажилладаг, Ким эмч маань ч гэсэн Монголд очиж байсан гэсэн. Дээрээс нь "Анам" эмнэлэг маань монголчуудад их элэгтэй, олон хүн эмчлүүлдэг гэдгийг бас сонсоод их дотно санагдсан. Солонгост ирээд анх хөл тавьсан эмнэлэг маань "Анам" эмнэлэг байсан. Тэгээд л эргэлт буцалтгүйгээр эндээ хагалгаа хийлгүүлсэн нь зүгээр юм байна гэж шийдсэн. Ер нь хүн цаанаасаа нэг тийм совин ч гэх юм уу нэг мэдрэмж байдаг шдээ. Үйлчилгээ, эмч сувилагч бүх л хүмүүс нь мундаг чадвартай. Ер нь хүн эмнэлэгт очихдоо бүрэн итгэсэн эмч нартаа итгэх итгэлтэй байх ёстой. Тэгээд тэр итгэлцэл дундаас үнэхээрийн маш амжилттай их том хагалгааны ард гарсан даа. Бид хоёр сэтгэл маш өндөр байгаа.

Б.Чинбат: Бид хоёрын хувьд үнэхээр маш их баяртай байгаа. Ерөөсөө бүх хүмүүс үнэхээр мэргэжлийн ур чадвар өндөр, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун тийм байсан. Ярьсан харьцсан эмч, сувилагч, бид нарыг холбож өгсөн координатор, орчуулагч бүгдээрээ. Тэгээд үнэхээр зуун хувь сэтгэл хангалуун байна.

-Эмчилгээ хийлгүүлж байх үе хагалгааны өмнө болон дараа, ер нь эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эмнэлгийн үйлчилгээний талаар ямар бодол сэтгэгдэл төрсөн бэ? Сайн тал нь юу байсан бэ?

Б.Чинбат: Ерөнхийдөө бол мэдээж олон жил өвдөж явсан болохоор ч тэр үү яагаад ч юм бэ хурдхан шиг л мэс засалд орчих юмсан гээд бүр яараад л байсан. Тэгээд эхлээд хагалгаанд орохын өмнө маш олон удаа эмч нар, эмчтэйгээ уулзаж байгаа. Ким эмчийн баг бол үнэхээр өндөр түвшний сайн эмч нар байсан. Тэгээд бас хүнтэй их гоё ойр ажиллаж чаддаг. Бид нар мэдээж айж байсан. Хэзээ ч амьдралдаа үзээгүй юмаа үзэж байгаа юм чинь. Бидний сэтгэл санааг засч өгсөн. Надад элгээ өгсөн хүн бол миний гэргий. Энэ бол үнэхээрийн гайхалтай.

Тэгэхээр миний хувьд насан туршдаа баярлаад баршгүй ийм гайхалтай үйл явдал болсон.

(Инээв) Тэгээд бүх юм их гоё зөөлөн явсан. Үнэхээрийн сайхан юм байна лээ. Одоо бол би чинь мэс засалд ороод гурван сар болж байна, тэгэхэд одоо инээгээд л эргээд нөгөө төгөлдөр хууран дээрээ гараа тавих хэмжээнд хүрсэн байна.

-Том хагалгааны ард гарсан, хагалгааны дараа таны биеийн байдал хэр сайжирсан бэ, хэр сайн эдгэрсэн бэ?

Б.Чинбат:

. Тэгээд бас тухайн өвчтөн өөрөө бас их гоё тэмүүлэлтэй, амьдралын гоё өнгөтэй, бүх юмыг гоё баяр баясгалантайгаар харах нь бас их сэтгэлийн хүч байдаг юм уу даа гэж бодож байсан. Тэгээд намайг болон миний гэргийг эмчилж байгаа, гэргий маань надад элгээ өгөөд тэгээд адилхан хоёулаа өвчтөн болж таарсан. Тэгэхээр хоёуланг маань сайхан эмчлээд ингээд бүр инээгээд л явж байна. Одоо бараг гүйлээ шдээ. (Инээв)

Ц.Сарнай:

Гол нь өөрөө дотроо бас сэтгэлийн бэлтгэл маш сайтай байсан, өмнө нь донор болохоосоо өмнө өөрийгөө донор болно гэдэгтээ нэг тийм итгэлтэй совинтой байсан, эхнээсээ л тийм байсан болохоор ер нь хагалгааны дараа долоо хоногийн дотор босно шүү гэж бодож дотроо бодсон. Мэдээж яг ийм том хагалгаа үзээгүй, гэхдээ хүнд үеүд мэдээж байсан. Гэхдээ би чинь нөхрийгөө анхнаасаа харах гэж ирсэн хүн, тэгээд өөрөө энд ирээд гэнэтхэн донор болсон. Тийм болохоор би чинь нөхрийгөө харах хандах ёстой тэр утгаараа би өөрөө хажууд нь хатуу чанга байж нөхөртөө дэм болно гэсэн утгаараа ч тэр, мөн бие маань бас эрүүл байсан учраас хурдан тэнхэрсэн. Эрүүл байх маш их чухал юм байна лээ. Тийм болохоор хурдан тэнхэрсэн.

Б.Чинбат: Тэгээд одоо бүх доноруудыг үнэхээр миний хүслээр бол бүгдийг нь алдаршуулах хэрэгтэй юм байна. Үнэхээр энэ хүмүүс бол гайхалтай хүмүүс байхгүй юу. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан