Дөрөвдүгээр сарын 2-4-нд БНСУ, Японоос иргэдээ татаж авна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр гадаадаас иргэдээ татаж авах асуудлаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлэл өглөө. Тэрээр “Коронавирусийн халдварын нөхцөл байдал амаргүй байна. Манай улс одоогоор таван удаагийн нислэг хийсэн. Одоогийн байдлаар 4805 иргэн Монгол Улсад ирэх хүсэлтээ ирүүлжээ. Мөн улс орнууд гадаадад суугаа өөрсдийн иргэдээ татаж авч байна. 100 гаруй улс иргэдээ гадаадаас татаж авч байгаа гэсэн мэдээлэл байна. Австралийн Засгийн газраас хүсэлт гаргаж, өнөөдөр манай улсаас зургаан иргэнээ татаж авсан. БНСУ-аас ирэх амралтын өдрүүдэд 200 гаруй иргэнээ татаж авах хүсэлт тавьсан. Манай улсын хувьд холбогдох байгууллагатай зөвшилцөж, дараагийн нислэгийг хэзээ хийх вэ гэдгээ шийдвэрлэлээ. Одоо Япон, Солонгосоос иргэдээ татаж авна” гэв.

Дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагаас Сөүл,

дөрөвдүгээр сарын 3-нд 01.00 цагаас Токио,

дөрөвдүгээр сарын 4-нд 08.30 цагт Сөүл рүү тусгай үүргийн онгоц нисгэж, иргэдээ татаж авахаар болжээ.

Тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлах юм байна. Гурван нислэгээр нийт 700 гаруй иргэнийг эх оронд нь авчирна. Эдгээр иргэн тухайн оршин суугаа улсдаа шинжилгээнд хамрагдах юм байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан