Сар бүр төлдөг лизингээ төлөхийн тулд хулгай хийжээ

Энэ сарын 23-24 шилжих шөнө бусдын приус маркийн автомашины зөөлөн буюу нүүрсний янданг хулгайлж ченж нарт зарж борлуулдаг этгээдүүдийг Нийслэл хотоос дайчлан баривчилсан байна.

Тус этгээдүүд хүнгүй, камерын хяналтгүй гудамж талбайд байршуулсан приус маркийн автомашины янданг хулгайлж бөөгнөрүүлж байгаад нэг тус бүрийг нь 600-800 мянган төгрөгөөр цахим зарын дагуу ченжүүдэд борлуулдаг. Харин худалдан авсан ченжүүд цааш дамлахдаа нэг зөөлөн янданг нэг сая 500 мянган төгрөгөөр зардаг хэмээн мэдээлсэн билээ.

Бүлэг этгүүдүүд болон хоёр ченжийг Налайх дүүргийн Эрүүгийн тасгийн алба хаагчид баривчлан саатуулан шалгаж байна. Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд 32 удаагийн үйлдлээр машины янданг хулгайлсан нь тогтоогджээ. Сэжигтэн этгээдүүд коронавирус гарч улмаар ажлаасаа халагдсан тул сар бүр төлдөг лизингээ төлөхийн тулд хулгай хийсэн гэдгийг хэлж байв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан