Ерөнхийлөгч ШЕЗ-өөс 192 шүүгч, ажилтныг шагналд тодорхойлжээ

Шударга ёсыг тогтоох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан шүүгч, ажилтныг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газраас тодорхойлж ирүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн  хуралдаанаар хэлэлцэн, 29 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

2020 онд анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газраас Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар 190 шүүгч, ажилтныг тодорхойлж, холбогдох баримт бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн.

гавьяат хуульч 2020.JPG

Үүнээс “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр 7, Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан цолоор нэг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 21, “Алтан гадас одон”-гоор 62, “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-ээр 100 шүүгч, ахмад шүүгч, ажилтныг шагнуулахаар тодорхойлжээ.

Нийт Монгол Улсын цол, одон медальд нэр дэвшигчдийн 15.7 хувь нь ахмад шүүгч, ажилтан байна.  Энд дарж танилцана уу.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан