Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн сайтыг удирдаж байсан этгээдийг ил зарлав

 

Залуу эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхдүүдийг айлган сүрдүүлж, бэлгийн дарамтад оруулж, бичлэгийг нь төлбөртэйгээр цацдаг байсан зохион байгуулалтай гэмт бүлэглэлийн толгойлогчийн нэрийг олон нийтэд зарлах шийдвэрийг Өмнөд Солонгос улсын хууль хяналтын байгууллагаас гаргажээ.

.

Тиймээс цагдаагийн газар улс орон даяар өрнөсөн хөдөлгөөн, олон сая иргэний хүсэлтийг харгалзан үзэж сэжигтний талаарх мэдээллийг олон нийтэд зарлажээ. Гэмт бүлэглэлийн толгойлогч 24 настай Чо Жу Бин гэгч бөгөөд Сөүлийн цагдаагийн газраас “өвтгөж, гомдоосон, буруу зүйл хийсэн хүмүүсээс уучлалт гуйж байна. Өөрийн гараар зогсоож чадалгүй энэ хүрсэн тамын амьдралаас минь салгасанд баярлалаа” хэмээн мэдэгдсэн байна.

Чо Жу Бин 74 охид бүсгүйг зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болгосноос 16 нь насанд хүрээгүй охид байгаа юм. Түүний ажиллуулдаг цахим хуудсыг багадаа 10,000 хүн хэрэглэж, зарим бичлэгийг үзэхийн тулд 1,200 хүртэл ам.доллар төлдөг байжээ. Гэмт этгээдийг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн, айлган сүрдүүлсэн, дарамт үзүүлсэн, хүүхэд хамгааллын, хувийн нууц хадгалах, бэлгийн хүчирхийллээс хамгаалах хууль зөрчсөн зэрэг хэргүүдэд буруутгаж байна.

Уг гэмт хэргийн талаар өнгөрсөн оны 11 дүгээр сард цахим орчинд анх цацсан ба гол сэжигтнийг олон нийтийн өмнө ил гаргах хүсэлтэд цахимаар гарын үсэг цуглуулжээ. Гол сэжигтэнтэй хамт 124 хүн баривчлагдсан байна.  

Эх сурвалж: ВВС

 

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн сайтыг удирдаж байсан этгээдийг ил зарлав

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан