Д.Нямхүү: Халдвар авсан хоёр иргэн бүрэн эдгэсэн гэдэг нь худал

Халдвар авсан 10 иргэний хоёр нь эдгэсэн гэх мэдээлэл цахим ертөнцөд тархан, зарим сайтад нийтлэгдсэн.

 

https://www.facebook.com/369546763380496/photos/a.497817273886777/1152764271725404/?type=3&theater

 

Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс тодруулахад “Юу гэж ийм хурдан эдгэх вэ дээ. Тийм юм гэж хаана ч байхгүй. Дэлхий даяар нөхцөл байдал ямар байгааг иргэд сайн мэдэж байгаа. Гэтэл ийм худал мэдээлэл тарсанд гайхаж байна. Ёстой хэлэх үг алга. Хэрвээ үнэхээр хоёр иргэн эдгэсэн бол бид 11.00 цагт албан ёсоор мэдэгдэнэ шүү дээ.

Бид мэдээлээгүй, энэ талаар хэлээгүй бол тийм зүйл болоогүй л гэсэн үг. Энэ ташрамд цахим ертөнцөд тархаж буй элдэв мэдээлэлд цензуртай хандахыг иргэдээс, мэдээллээ үргэлж нягталж байгаад бичихийг хэвлэлийнхнээс хүсье” гэлээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан