Дөрөв хоногийн дараа хар хайрцагны хариу гарна

Синайн бүсэд сүйрсэн Оросын онгоцны хар хайрцгийг олсон талаар бид мэдээлсэн. Гэхдээ ослын шалтгааныг одоогоор нарийвчлан гаргаагүй байна. Хар хайрцагт онгоцонд гэмтэл гарсан талаар нисгэгчид огт ярилцаагүй тул техникийн бус шалтгаантай байж магадгүй гэж үзэж байгаа юм. Гэхдээ бас гэнэтийн техникийн шалтгаан үүссэн ч байж болзошгүй гэгдэж буй. Мөн тэсрэх бөмбөг тавьсан байж магадгүй гэсэн таамаг ч бас байгаа. Тэгвэл  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Оросын А321 агаарын хөлөгт тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн байж магадгүй гэж өнөөдөр мэдэгдлээ гэж Reutersагентлаг дамжуулжээ.

Тэрээр “Юу болсныг тагнуулын алба удахгүй магадлан гаргана” гэдэгт итгэлтэй байна гээд терорист халдлага байж магадгүй гэсэн хувилбарыг бид ноцтой гэж үзэж байна гэжээ.

Онгоцны хар хайрцгийг өчигдөр олсон бөгөөд ослын шалтгааны тогтооход дөрөв хоног шаардлагатай гэж байгаа юм.

Онгоцонд явж байгаад амиа алдсан арван сартай Дарина Громова хэмээх бяцхан охины онгоцонд суухынхаа өмнө авахуулсан энэхүү зураг дэлхий нийтийн анхаарлыг татаж, хүмүүсийг шимшрүүлээд байгаа. Дарина охиныг ээж аав нь аван Египетэд амрахаар явж байсан юм. 

Онгоц сүйрсэн Синайн бүсээс Дарина охины цогцосыг олсон гэж ТАСС мэдээлэв.

 Онгоц унасан газраас 30-35 км тойрогт эрэл хайгуул хийж байгаа бөгөөд “10 орчим сартай нялх охины цогцсыг оллоо” гэж мэдээлсэн.

 

“Цогцсыг Санкт-Петербургт хүргэн хамаатан саднуудаар нь таниулна. Харин эцэг, эхийнх нь цогцос олдсон эсэх талаар мэдэгдсэн зүйл алга” хэмээн Светельский хэлжээ.

Пулковогийн нисэх буудалд амь үрэгдэгсдийн дурсгалын хөшөө босгохоор гарын үсэг цуглуулж байгаа юм. Хүмүүс мөн бяцхан охинд зориулсан дурсгалын хөшөө босгох ёстой гэсэн санал гаргаад байгаа юм.

Б.Марал

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан