БНХАУ-ЫН ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БУЙ ЦЭРГИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТ ТУСЛАМЖ ГАРДУУЛЖ ЧИН СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

БНХАУ-ЫН ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БУЙ ЦЭРГИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТ ТУСЛАМЖ ГАРДУУЛЖ ЧИН СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

 

Өнөөдөр “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-аас санаачлан, зохион байгуулж, төвлөрүүлсэн тусламжийг БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруйд гардуулан хүлээлгэж өгөв.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээх үгийг тодотгоод Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, цэргийн нэгдсэн холбооны ЕНБД, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо нийт 65 сая төгрөгийн бэлэнмөнгөний тусламж БНХАУ-д цэргийн сургууль төгсөгчид болон цэргийн эмч, сувилагчдын төлөөллийн чин сэтгэлийн дэм, урам зориг хайрласан ил захидалын хамт гардуулав.

Дээрх тусламжийг БНХАУ-ын өвчлөлийн голомтын бүс нутагт ард түмнийхээ эрүүл энхийн манаанд бүх сэтгэл, зүрхээ зориулан ажиллаж буй цэргийн эмч, сувилагч, бусад ажиллагсдад тусгайлан зориулж буй аж. Аливаа улс оронд гамшиг, аюул ямар ч нөхцөлд нэн тэргүүнд онцгой үед, улаан шугаманд цэргийн байгууллагын ажилтан, албан хаагчид дайчлагдан ажилладаг гэдгийг онцоллоо.

Энэхүү тусламжийг "Монгол цэргийн нэгдсэн холбоо" ТББ-аас санаачлан, БХЯ, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг, ҮБХИС, “Энхийн төлөө” цогцолбор, ХХЕГ, ОБЕГ-ын албан хаагчид, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ны бие бүрэлдэхүүн хамтран төвлөрүүлжээ.

Төр-нийгмийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас бэлтгэл чөлөөнд гарсан ахмадууд, нийгмийн хариуцлагаа дээдэлсэн байгууллага, иргэд нэгдэж “Монгол цэргийн нэгдсэн холбоо” нийгэмд үйлчлэх ТББ байгуулсан.

50 гаруй төрийн бус байгууллагыг нэгтгэсэн тус холбоо улс төрөөс ангид, нийгэмдээ хандсан ажил, үйлчилгээ явуулах эрхэм зорилго, зорилтуудыг дэмжих ажлын хүрээнд үйл ажиллагаа нь чиглэгддэг. Тэдний хувьд Монгол хүмүүн бүрт жинхэнэ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн суулгах нөлөөллийн ажиллагааг хийж, Монгол эх орноо хайрлан хамгаалах, түүний төлөө хүчин зүтгэх чанартай эх оронч зүрх, сэтгэлийг утгаар нь дэлгэрүүлэн үндэсний үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьдог байна.

БНХАУ-ЫН ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БУЙ ЦЭРГИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТ ТУСЛАМЖ ГАРДУУЛЖ ЧИН СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ