Хууль бусаар үйлдвэрлэсэн буу, зэвсэг олджээ

 

Үйлдвэрийн бус буюу гар аргаар галт зэвсэг, бууны сум олон тоогоор үйлдвэрлэдэг бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлжээ. Нэлээд хэдэн газар явуулсан нэгжлэгийн үеэр 14 ширхэг ангийн буу, байлдааны зориулалттай галт зэвсэг, сум угсрагч багаж олдсон байна. Мөн төрөл бүрийн сум угсрах зориулалт бүхий багажны хошуу байснаас гадна хонгио 2000, сумны хошуу 1900, тэслэгч бялт 5000 ширхэг, их хэмжээний дарь, олон тооны сум байсныг хураан авчээ.

 

Тэд хууль бусаар бууны хэлбэр, загвар зориулалт өөрчлөх, калибрын гол төмрийг өөрчлөх, мөн өөр буунд угсрах зэрэг хууль бус үйл ажиллагааг ч явуулж байсан талаар эх сурвалж мэдээлж байна.

 

Түүнчлэн гэмт этгээдүүд эд зүйлээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг байжээ. Одоогоор тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйл, 188 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ