Гэвш ламтан Дэнгела буян үйлдэв

 

Буян номын ариун үйлд энэ л биеэ зориулан номын их Багшийн маань хорвоод мэндэлсэн өдөр арваннэгдүгээр сарын 1-нд  тохиодог билээ. Энэхүү өдрийг бусдын сайн сайхны тухайтад буян үйлдэх нь хамгаас чухал хэмээн Батсүмбэр дахь улсын асрамжийн газрыг зорин ахмадуудад нас буян арвижихын тухайтад насны ном айлдаж ерөөл хуран хийморийн сан тавьж сүсэгтэн олон шавь нарынхаа сэтгэлийн өглөгийг түгээн нэгэн өдрийг өнгөрүүллээ. Ахмад настангууд маань энэ л өдрийг сэтгэл догдлон хүлээгээд нулимс дуслуулан хүүрнэж сүүн цацлаа өргөн биднийг үдлээ. Мөн өөрийх нь төрсөн нутаг Балба улсад хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган иргэд амь насаа алдаж, сүм хийд түүхэн дурсгалт газар олноор сүйдэж, гэр оронгүй иргэд, эцэг эхгүй өнчирч хоцорсон хүүхэд багачуудад зориулж ерөөл хурж, Бурхад сахиусанд Цогчид өргөж сүсэгтэн олон шавь нартайгаа сэтгэлийн зул өргөж буяныг хураалаа. Мөн буян номын их үйлийг хуран цугласан сүсэгтэн олон шавь нар нь даган баясахын чацуу хорвоод мэндэлсэн өдрийг нь хүндэтгэн Багшаа урт наслуулахын тухайтад Мандал өргөн, Морин хуур эгшиглүүлэн М.У.Г дуучин Н.Чулуунхүү Буян номын Багшдаа зориулсан “Сэтгэлийн дуудлага” хэмээн дуу дуулж хүндэтгэл үзүүллээ.

 

 

 

 

 

Намрын адаг сарын шинийн 22-нд Бурхан багш тэнгэрийн орноос газарт буун эхийнхээ ачийг хариулсан өдөр энэ сарын 3-ны өдөр тохиож Балбын гэвш ламтан Дэнгела өөрийн номын өргөөнд цугласан олонд Бурхан багшийн тарнийн лүн айлдаж Бурхан багшийн сургаал номлолыг тайлбарлаж тарнийн лүн хүртээж Хүмүүний энэ л заяандаа нүглийг тэвчиж өчүүхэн төдий буяныг үйлдэж тус болж чадахгүй аваас хор бүү хүргээрэй хэмээн сүсэгтэн олондоо сургаал айлдан сэтгэлээ ариун тунгалаг, санаа бодлоо зөв байлгаж буяны зам мөрөө ариун байлгахыг хичээгээрэй хэмээн цугласан олондоо айлдав. Номын их Багшийн минь өргөөнд буян номын гэгээ цацарч буяны садан бид бүхний сэтгэл гэрэлтсэн сайхан өдөр болж өнгөрлөө.

 

Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан