ОХУ-ын онц аюултай гэмт хэрэгтэн манай улсын хилээр явган нэвтэрчээ

ОХУ-д эрэн сурвалжлагдаж байсан Владимир Алексеевич Соенин гэгч нь явганаар манай улсын хил зөрчиж нэвтэрсэн байсныг хилчид илрүүлэн саатуулжээ. Тэрбээр дөрвөн удаа ял шийтгэл амссан бөгөөд эрэн сурвалжлагдаж байсныг нь хоёр улсын хилийн ажилчид мэдээлэл солилцож тодорхой болгожээ.   

В.А.Соенин нь нутагтаа онц хүнд гэмт хэрэг үйлдээд зугтаж явахдаа манай улсын хилээр нэвтэрсэн нь энэ аж. Түүнийг  онц аюултай гэмт хэрэгтэн байсныг ОХУ-ын талаас манай хилийн албаныханд мэдэгдсэн байна.

 

Г.Солонго

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан