АНУ-д монгол иргэн осол гаргаж, хүний аминд хүрчээ

АНУ-ын Иллиной мужийн Маунт Проспект хотод монгол иргэн автомашин жолоодож байгаад осол гарган нэг хүний амь насыг хохироосон хэрэг өнгөрсөн ням гарагт (2019.10.27) гарчээ. Иллиной мужийн ABC7 телевизийн суваг түүнийг согтуугаар машин жолоодсон байж болзошгүй гэж мэдээлжээ.

Тэрбээр Маунт Проспектын авто замыг засаж байсан хоёр ажилчныг мөргөж, нэг нь амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүнийг Роберто Орозко гэдэг байсан бөгөөд энэ жил 67 настай, авто замын компанитай гэрээ байгуулаад хоёр сарын хугацаа өнгөрөөд байжээ. Дайруулсан нэг иргэний биеийн байдал тогтвортой, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Автомашин согтуугаар жолоодсон Монгол иргэнийг М.Мөнхбат гэдэг бөгөөд 30 настай. Түүнийг шүүх хурлын тов арваннэгдүгээр сарын 21-нд гарчээ. Одоогоор өмгөөлөгч авсан эсэх талаар мэдээлэл алга. М.Мөнхбат нь Роллинг Мийдоус хотод амьдардаг бөгөөд харьяаллын дагуу тус хотын шүүх түүний хэргийг хэлэлцэх юм. Иллиной мужийн хуулиар зам засвар болон тусгаарласан хэсэгт ажил гүйцэтгэж байгаа бүсэд нэвтэрсэн, хүн дайрсан бол хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээгээ нэмээд удаагүй байгаа аж.

АНУ-д монгол иргэн осол гаргаж, хүний аминд хүрчээ

АНУ-д монгол иргэн осол гаргаж, хүний аминд хүрчээ

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан