Гацууртын Л.Чинбатыг шалгаж эхэлжээ

Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гийн үрийн буудайн хөтөлбөрт төсөвлөсөн мөнгөний 50 орчим хувийг Монголын Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын хамаарал бүхий компаниуд авчээ. Тодруулбал,

– “Гацуурт” ХХК 3.3 тэрбум,

– “Баян дулаан уул ” ХХК 13 тэрбум,

– “Шаргал тариа” ХХК 675 сая,

– “Скрин” ХХК 600 сая,

– “Сэлэнгэ Тос” ХХК 562 сая,

– “Монгол ногоо” ХХК 525 сая,

– “Виго буудай” ХХК 375 сая

– “Хэрлэн Алтай” ХХК 144 сая төгрөгийг Тариалан эрхлэх сангаас тус тус авсан байна.

Эдгээр найман компани нийтдээ 7 тэрбум 480 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Хамгийн их санхүүжилтыг “Гацуурт” компани авсан байна. Өнгөрсөн 2017 онд Хүнсний үрийн буудайны төлбөрт зориулж улсын төсвөөс 16 тэрбум төгрөг тусгасан бөгөөд 12 аймгийн 65 сумын 729 иргэн, аж ахуйн нэгж урамшуулал авах шалгуурт тэнцсэн гэж тухайн үед мэдээлж байсан билээ. Тэгвэл Хүнсний үрийн буудайн төлбөрт зориулсан 16 тэрбум төгрөгийн 48 хувийгЛ.Чинбат ганцаараа хүртсэн байна. Эдгээр компаниуд бүгд Л.Чинбатын нэр дээр бүртгэлтэй байдаг аж. “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гаас улаан буудайн урамшуулалд тонн тутам нь 50 мянган төгрөг өгч байсан. Харин ирэх оноос тонн тутамд 100 мянган төгрөг болгохоор болсон. Харамсалтай нь энэ урамшууллыг тоотой хэдэн компани авдаг болохыг дээрх баримт баталж байна. Харин урамшуулал авах бусад аж ахуйн нэгжүүдэд хүрэхгүй байгаа аж. Л.Чинбатыг Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг улаан буудайн урамшууллыг хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар төрөөс урамшуулалт авсан гэсэн холбогдуулж яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

“ГАЦУУРТ” КОМПАНИ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА

Дээрх асуудлаас гадна Л.Чинбаттай холбоотой бас нэгэн баримт бий. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Мал хамгаалах сан”-гийн 2011-2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар мал, амьтнаар эргэж төлөх нөхцөлтэй зээлийг “Гацуурт” компани авчээ. Тодруулбал, 2013 онд олгосон хоёр тэрбум төгрөгийн зээл өнөөдрийг хүртэл эргэж төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна. Үүнээс гадна 2013 онд “Гацуурт” компани эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан.

Нийтдээ нэг тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу зургаан жилийн дараа 200 толгой хээлтүүлэгчээр төлөхөөр зээл авсан байдаг. Харин зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй учраас зээлдүүлэгчид Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд “Мал хамгаалах сан” нэхэмжлэл гаргасан боловч 2016 оны зургадугаар сарын 16-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан. Энэ компани төрөөс олгож байгаа зээлд нэг бүрчлэн хамрагддаг хирнээ зээлээ хугацаанд нь төлдөггүй. Монгол Улсын төрөөс Хөдөлмөрийн баатар хэмээх хамгийн эрхэм хүндтэй шагналыг хүртсэн эл эрхэм чингэж төрийн мөнгийг хувьдаа завшиж байгаа нь дэндүү харамсалтай зүйл юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан