заан 50 жилийн дарлалаас гаржээ

Ражу гэх энэ заан 50 жилийн турш гинжлүүлж, элдэв янзын ажилд дарлагдан, зодуулж, тарчилж амьдарчээ. Гэхдээ түүнийг сайхан сэтгэлт хүмүүс дарлалаас чөлөөлсөн байна. Ражу тэр үед баярласан сэтгэлээ барьж дийлэхгүй өөрийн эрхгүй нулимс унагажээ.

 

Ражу өдөр бүр хөлдөө өргөст гинжтэй амьдарч, амьтан хайрладаггүй муу хүмүүсийн гарт зовж тарчилсаар турж эцсэн байжээ. Гэтэл нэг л өдөр нар гийж түүнд  эрх чөлөө гэх агуу бэлэг  ирсэн байна.

 

Заан бол маш ухаантай бөгөөд мэдрэмтгий амьтан. Байгаль дээр тугалаа үхэхэд, удаан уулзаагүй заантайгаа уулзах зэрэг сэтгэл хөдөлсөн үедээ уйлдаг гэнэ. Огт уйлдаггүй заанууд ч бас бий гэнэ.

 

Ражу хэрхэн амьдарсан бэ?

SOS амьтдад туслах байгууллага болон Их Британийн амьтдын төлөө нийгэмлэгийн мэдээлж байгаагаар Ражу нэгээс нөгөөд зарагдсаар 27 эзний гар дамжсан гэнэ. Түүнийг олоход нөхцөл байдал үнэхээр аймшигтай байсан гэнэ. Идэх хоолгүйдээ цаас, хуванцар зажилж, хамаг хумс нь хэтэрхий ургасан, эмээл, гинжнийхээ өргөснүүдээс болж олон тооны шарх сорвитой, хатуу зам дээр явснаас болж хөл нь эвэршээд, сайн алхаж чадахаа больсон байжээ.

Амьтан хамгаалагчид ирж, түүний гав гинжийг нь тас татаж эхлэхэд заан шууд л уйлж эхэлсэн гэнэ.  Хүмүүс ч түүний нулимсыг хараад сэтгэлээ барьж дийлэлгүй дагаад нулимс унагацгаажээ. Заан бол хүнтэй маш ойрхон дөхөж ирэх ухаалаг амьтан. Бас маш их сэтгэлийн хөдлөл, мэдрэмжтэй. Ийм уяхан амьтан насаараа ийнхүү дарлуулсан гээд бодоод үзээрэй. Түүний оронд хэрвээ хүн байсан бол яах вэ гэж түүний аварсан хүмүүс ярьж байна.

 

Ражу одоо хаана байгаа вэ?

Аврагдсаныхаа дараа Ражу 563 километрийн алсад Матурагийн SOS-ийн зааны асрамж, бэлчээрийн газарт нүүж очсон. Энд тэрээр хэрэгцээтэй эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг цаг алдалгүй авч, шинэ найзуудтай болсон гэнэ.

 

заан 50 жилийн дарлалаас гаржээ

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан