Бяцхан Г.Маралмаа охинд хандивын гараа сунгацгаая

Ганзоригийн Маралаа айлын дундах охин. Дээрээ нэг эгч, доороо нэг дүүтэй. Бяцхан охины аав ээж хоёр нь бусдын л адил ажиллаж хөдөлмөрлөж яваа залуу гэр бүл. Гэвч 2019 оны долоодугаар сард Г.Маралаа тархины хорт хавдар гэсэн оноштойгоор Гуравдугаар эмнэлэгт яаралтай хагалгаанд орж, алтан гартай эмч нар хорт хавдрыг нь авсан юм. Харамсалтай нь энэ аймшигт өвчин, тархины хорт хавдар дахиад ургадаг юм байна.

Одоо бяцхан Маралаа өндөр хөгжилтэй гадны улс руу явж хагалгаанд орох шаардлагатай болсон. Эмч нар охины аав, ээжид нь "Хорт хавдарыг бүр мөсөн авах туяа эмчилгээнд яаралтай орох шаардлагатай байна. Одоогоор Энэтхэг, Хятад, Солонгос улсад эмчилдэг" гэж хэлсэн. Охиноо эрүүл саруул болгох гэсэн аав ээж нь эмч нарын зөвлөснөөр дээрх улсын хэд хэдэн эмнэлэг рүү охиныхаа өвчний түүхийг явуулсан бөгөөд хариугаа хүлээж байгаа юм.

Яг одоогоор охины биед дараах зовиур хүчтэй илэрдэг. Үүнд толгой нь хүчтэй өвдөлт өгч дотор муухайрах, бөөлжинө. Дээрээс нь хоол идэж чадахгүй байгаа учраас тамир тэнхээ муутай байгаа юм.  Тиймээс бяцхан Г.Маралын аав ээж, эгч, дүү бас ойр дотны хүмүүс нь түүний амийг аврахын тулд Хандивын тоглолт зохион байгуулж буй.  Тоглолт 2019 оны арваннэгдүгээр сарын 06-нд UB PALACE-ийн Концертын Их танхимд болно. Иймээс сайхан сэтгэлт та бүхэн энэ хандивын тоглолтыг хүрэлцэн ирж үзэж, баяцхан охиныг аюулт өвчнөөс нь салахад сэтгэлийн дэм өгөхийг чин сэтгэлээсэй хүсч байна. 

Охины Хандивын данс 5920099326
Хаан банк хүлээж авагч ээж Д. Отгонцэцэг

Холбоо барих утас 88083298

Бяцхан Г.Маралмаа охинд хандивын гараа сунгацгаая

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан