"Ким Баб Чон Гүг" солонгос хоолны рестораныг албадан буулгаж байна.

"Ким Баб Чон Гүг" солонгос хоолны рестораныг албадан буулгаж байна.

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулахыг зорьж байгаа юм. Иймд явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлыг эхлүүлсэн билээ.  Уг ажлаар зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, ТҮЦ-үүдийг буулгаж газрыг чөлөөлж байгаа юм.  Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Барилгачдын талбайн зүүн урд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьсан "Ким Баб Чон Гүг" солонгос хоолны рестораныг албадан буулгах ажил үргэлжилж байна. Мөн тус дүүргийн 4 дүгээр хороо, 10-р байрны хойд талд явган хүний зам хааж нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж явган хүний зам талбайг чөлөөлжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ