Монголд хийх Путины айлчлалын талаар Оросын хэвлэлүүд юу гэв?

Монголд хийх Путины айлчлалын талаар Оросын хэвлэлүүд юу гэв?

 

Халх голын дайнд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчлах гэж байна.

Хойд хөршийн Төрийн тэргүүн есдүгээр сарын 2-нд Улаанбаатарт ирэх юм. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Владимир Путиныг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд урьсан. 1939 онд Японы цэргүүд Зөвлөлт, Монголын дайчдад ялагдсан байдаг. Хоёр улсын цэргүүд тавдугаар сараас есдүгээр сар хүртэл Халх голд тулалджээ. ОХУ, Монгол хоёр хамтын ялалтаа тэмдэглэх гэж байна” хэмээн мэдээлжээ. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй дөрөв дэх удаагийн айлчлал юм. Айлчлалын үеэр олон том арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа" гэхчлэн мэдээлжээ. 

Хойд хөршийн хэвлэлүүдэд мөн “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг бид орос нөхөдтэйгөө хамт тэмдэглэнэ. Энэ бол Монгол улсын хувьд маш чухал үйл явдал. Монгол, Оросын дайчид хамтран манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалсныг бид хэзээ ч мартаж болохгүй” гэж ярилаа, “Путины айлчлалын талаар Монголын УИХ өнгөрсөн долоодугаар сард хэлэлцсэн” хэмээн мэдээлсэн байв.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  2020 оны тавдугаар сард Улаан талбайд болох Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг урьжээ.

Мөн 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ, Хятад, Энэтхэг, Орост айлчлах хүсэлтэй байгаа талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байлаа. Тухайлбал, “Известия” сайтад “Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Владимир Путинтай хоёр удаа уулзсан. Тэд Будапештэд болсон жүдогийн ДАШТ-ий үеэр болон Дорнын эдийн засгийн форумын үеэр уулзалдаж байв” гэжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ