Л.Оюун-Эрдэнэ: Шүүхийн ёс зүйн хороо М.Батсуурьт сахилгын арга хэмжээ авахаар болсон

Л.Оюун-Эрдэнэ: Шүүхийн ёс зүйн хороо М.Батсуурьт сахилгын арга хэмжээ авахаар болсон

 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар ашиг сонирхлыг зөрчил үүссэн байж болзошгүй гэх үндэслэлээр ЗГХЭГ-аас Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргаад байгаа.  Уг гомдлын хариуг өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ. 

 

ШЕЗ-өөс ирсэн хариултын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-“М.Батсуурь шүүгчийн тухайд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол гарч, сахилгын хэрэг үүсгэхээр болсон байна. М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрх зүйн газрын захирлаар, эцэг Мишиг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон "Юнайтэд энержи ХК"-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд үүнийгээ АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй болох нь нотлогдсон гэж үзэж байгаа юм байна.  

М.Батсуурь нь "Эрдэнэт"-тэй холбоотой хэргүүдийг албаар түүж авч, 49 хувийг худалдан авсан талд шийдсэн гэж хардаж байна. 

Харин Х.Идэр шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан байна. Идэрийн аав УИХ-ын гишүүн асан Хувьтөгөлдөр гэдэг хүн "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан этгээдүүдээс цалин авч ажиллаж байсан нь тогтоогдсон. Мөн "Эрдэнэт"-тэй холбоотой хэргүүд дээр Идэр шүүгч ажилласан.

Шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн албан бичигт Идэр нь хүүхэд байхаасаа эцэг Хувьтөгөлдөртэй хамт амьдарч байгаагүй. Тиймээс хөрөнгө орлогын мэдүүлэгтээ анхнаасаа энэ талаар дурдаагүй. Мөн Идэрийг шүүгч болоход Хувьтөгөлдөр гэдэг хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй байсан талаар дурдсан байна. Үүнийг бид хүндэтгэн хүлээж авч байгаа. 

Цаашид бид Шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн бичгийг үндэслэн АТГ болон шүүгчийг томилдог субьектэд хандах нь зүйтэй юм гэж үзэж байгаа” гэлээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан