ДРИФТЧИН ЗАЛУУ ЗУРАГ АВЧ БАЙСАН ХОЁР ЭМЭГТЭЙГ МӨРГӨЖ ХӨНӨӨН ӨӨРӨӨ НАС БАРЖЭЭ

ДРИФТЧИН ЗАЛУУ ЗУРАГ АВЧ БАЙСАН ХОЁР ЭМЭГТЭЙГ МӨРГӨЖ ХӨНӨӨН ӨӨРӨӨ НАС БАРЖЭЭ

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд энэ сарын 29-ны 03.00 цаг орчмын үед Субару импреза маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол гарчээ. Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Мөн эцэг, эх, асран хамгаалагч нар өөрийн хүүхдээ шөнө оройн цагаар хаана хэнтэй юу хийж явж байгаа тал дээр хяналт тавих шаардлагатайг харуулж байна. Талийгаач 2 эмэгтэй нь тухайн дрифт хийж байсан залуугийн зургийг авч байсан аж. Гэтэл автомашин жолоодлогоо алдаж, эмэгтэйчүүдийг хамжээ. Ослын үеэр жолооч газар дээрээ нас барж, автомашин нь бага зэрэг шатсан бол талийгаач эмэгтэйчүүдийн цогцос танигдахын аргагүй болсон гэх мэдээлэл байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: 24tsag.mn

Шинэ мэдээ