2019 оны 7 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2019 оны 7 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 22-ныг хүртэлх  7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

Баруун аймгуудын нутгаар: 16,17-нд зарим газраар, 18-нд  ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 18-наас сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.  

Төвийн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 16-17 нд ихэнх нутгаар халах боловч 18-наас сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 19,20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, 18-наас нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө  12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17,18-нд нутгийн баруун хэсгээр, 19,20-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, 19-нөөс сэрүүсч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ