“Онги гол”-ын Ц.Мөнхбаяр өнөөдөр суллагджээ

 

Өршөөлийн хуулийн дагуу энэ долоо хоногт өршөөлд хамрагдаж байгаа иргэдийг суллаж буй. Өнөөдөр хорих ангид хоригдож буй 6000 гаруй ялтнаас 3000 гаруйд нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчилж байгаа. Тэднээс 2000 орчим нь суллагдах урьдчилсан төлөвтэй байгаа” гэж албаны эх сурвалж мэдээлсэн. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа 431 дүгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонсож өнөөдөр эрх чөлөөтэй болж суллагдлаа.   

 

Үүнд мөн Өвөрхангай аймгийн Хархорины хорих ангид хоригдож байсан "Онги гол" хөдөлгөөний удирдагч Ц.Мөнхбаяр Өршөөлийн хуулийн дагуу өнөөдөр суллагджээ. 

 

Ц.Мөнхбаяр өнгөрсөн онд Төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, гал нээснийхээ төлөө зандалчлах гэсэн зүйл ангиар 7 жилийн ял аваад байсан юм.

А.Ану

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан