Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн боллоо

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн боллоо

 

 

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн ордонд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнийг ЗГХЭГ-аас санаачилж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

 

Зөвлөгөөнд яам, агентлаг, нийслэл, орон нутгийн засаг, захиргааны байгууллагын удирдах түвшний 800 гаруй төрийн албан хаагч оролцсон юм.

 

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах дүрэм, журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой байсан.

 

Эхний өдрийн нэгдсэн хуралдаан төрийн албаны шинэчлэлийн бодлого, Олон улсын сайн туршлагын талаарх илтгэлээр эхэлж, хоёр дахь өдрийн салбар хуралдаанууд төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

 

Зөвлөгөөний төгсгөлд оролцогчид нэгдсэн хуралдаан хийж, зөвлөгөөнийг дүгнэсэн юм. Хуралдаанаар, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх төрийн албаны тухай хуулийг дагалдан гарах 47 дүрэм, журмын төслийг хэлэлцэн, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулж, зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусгах, Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ-д намрын чуулганаар хэлэлцүүлэх шийдвэрийг гаргалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан