Ченжийн амийг хөнөөж, 40 сая төгрөг авсан этгээдийг баривчлав

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд валютын ченж Б-ийн амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг энэ сарын 1-ний өдөр гарсан.  Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шуурхай ажлын хэсэг гарч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж,  уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 22 настай Б-г баривчилжээ. Гэмт этгээд хохирогчийн 40 гаруй сая төгрөгийг авч, гэр орныг шатаан хэргийн ул мөрийг баллах оролдлого хийсэн байна.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн ур чадвар гаргаж, хэргийн шуурхай илрүүлсэн, одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээллээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ