НҮБ-ын хурал Шинэ Делигээс Улаанбаатарт буухиалсанд Шадар сайдад баяр хүргэлээ

НҮБ-ын хурал Шинэ Делигээс Улаанбаатарт буухиалсанд Шадар сайдад баяр хүргэлээ

 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд найрамдах Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийг өнөөдөр/2018.06.23/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд эрхэмсэг зочин Ражнат Сингх соёл түүхийн нэн эртний уламжлалт харилцаатай Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байгаагаа тэмдэглээд, БНЭУ стратегийн түнш Монгол Улстай батлан хамгаалах, хил хамгаалах зэрэг салбарт сайн харилцаа өрнүүлж, цаашид улам эрчимтэй хамтран ажиллана гэдэгт бат итгэлтэй байдгаа илэрхийлэв. Түүнчлэн одоогоос хоёр жилийн өмнө БНЭУ-ын Шинэ Дели хотноо амжилттай болсон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын буухиаг Монгол Улс үргэлжлүүлэн Улаанбаатар хотноо энэ оны долдугаар сарын 3-6-нд зохион явуулах гэж буйд баяр хүргэлээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажил эрчимтэй явагдаж буй энэ удаагийн Азийн сайд нарын бага хуралд дэлхийн 45 орны 3200 орчим төлөөлөгч оролцохоо илэрхийлснийг Шадар сайд Ө.Энхтүвшин дуулгалаа. Тэрбээр “Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн чухал хөшүүрэг болох гамшгийн эрсдэлийг бууруулах сэдэвтэй томоохон арга хэмжээг эх орондоо явуулах гэж байгаа нь манай Засгийн газрын хувьд нэр төрийн хэрэг” гэв.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрхэм Ражнат Сингх сайд та Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан нь олон мянган жил үргэлжилж буй Монгол, Энэтхэгийн түүхэнд мартагдашгүй хуудас болж үлдлээ. Энэ үйлдвэр ойрын хугацаанд байгуулагдан, нефтийн дотоодын хэрэгцээг хангаж эхэлбэл хоёр улсын орчин цагийн харилцааны бэлгэдэл болон хөгжих билээ” хэмээв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан