“Дэлхийн бяцхан мисс-2018” тэмцээнд Монгол охин тэргүүн байр эзэлжээ

Гүрж улсын Батуми хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 12-16-ны  хооронд зохион байгуулагдсан  “Дэлхийн бяцхан мисс-2018″ ОУын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 80 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд  Монгол Улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану тэргүүн байр эзэлж, Дэлхийн Миссийн титэм хүртжээ.

 Мөнхбатын Ану нь “Монгол оюун” 21-р сургуулийн 4Г ангийн сурагч бөгөөд тус тэмцээний авьяас төрөлд Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

“Дэлхийн бяцхан мисс-2018″ ОУын тэмцээний тэргүүн байранд орж Дэлхийн миссийн титмийг хүртсэн М.Ану нь өмнө нь  олон улсын загварын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож олон амжилт гаргаж байжээ. Тухайлбал 2016 оны  наймдугаар сард Шанхай хотод болсон «Олон улсын хүүхдийн загварын» тэмцээнд амжилттай оролцжээ. Мөн тус оны аравдугаар сард Английн элчин сайдын яамнаас  «Олон улсын хүүхдийн модель» гэсэн  сертификат авч байжээ.

Бяцхан мисс маань загварын ертөнцөд хүч үзэж байгаагаас гадна дуулах авьяастай гэнэ. Тун удахгүй дууны шинэ цомог гаргахаар зэхэж байгаа бөгөөд тус цомгийнхоо тав дахь уран бүтээл дээр ажиллаж гэнэ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: zaluu.com

Шинэ мэдээ
Их уншсан