Охиныг уйлаад байсан болохоор хийгээгүй гэж хойд эцэг нь мэдүүлжээ

 

     Таван настай охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн байж болзошгүй хэргийг прокурорын хяналтаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд охинд хийсэн шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарсан байна.

 

    Тодруулбал охины онгон хальс гэмтээгүй болох нь тогтоогджээ. Харин 28 настай иргэн В нь тухайн өдөр согтуу байсан. Улмаар охиныг хүчиндэхийг завдахад охин уйлаад байсан тул хийгээгүй гэж анхны мэдүүлгээр хойд эцэг нь хэргээ хүлээсэн.

 

    Таван настай охиныг хүчиндээгүй ч гэсэн хүчиндэхийг завдсан гэдэг утгаараа шалгагдаж байгаа зүйл анги нь хэвээр байна. Өөрөөр хэлбэл хүчиндэхийг завдсан этгээд гэмт хэргийн сэдэлтэй байсан учир ял шйитгэл, зүйл анги нь хүчингийн хэрэг үйлдсэнтэй ижил тооцогддог байна.

 

    Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа бөгөөд хойд аав нь гэм буруутай эсэхийг шүүх тогтоох болно. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болн.

 

Алтан наран бүхнийг гэрэлтүүлдэг байхад амьдрал чи яагаад алаг үрсийг ялгана вэ....................

 

https://www.youtube.com/watch?v=leu1LQnIUm4 

 

 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан