Осолдсон онгоцны хар хайрцгийг оллоо

 

Оросын «Когалымавиа» компанийн “Airbus A321” онгоц аравдугаар сарын 31-нд Синайн хойгт осолдож, 224 хүн амь үрэгдсэн билээ. 

Уг онгоцны осол шашны бүлэглэлүүдэд барьцаалагдсан байж болзошгүй гэсэн таамаглал дэгдэж байсан бол осол техникийн шалтгаантай байж магадгүй гэсэн мэдээлэл ч гарч байсан. Учир нь уг онгоцны багийн гишүүд хэд хоногийн өмнө техникийн асуудал үүсээд байгаа талаар удирдлагадаа хэлж байжээ. Онгоц осолдохдоо хоёр тасарч унасан бөгөөд хар хайрцгийг хайж байна гэж өмнө нь мэдээлсэн. Тэгвэл онгоцны хар хайрцгийг олсон байна. Гэхдээ хар хайрцагт техникийн асуудал үүссэн талаар ямар нэгэн зүйл яригдаагүй байна гэжээ. Тиймээс ослыг техникийн шалтгаантай гэж үзэхэд учир дутагдалтай гэж буй. Мөн нөгөө талаас техникийн асуудал үүссэн ч энэ талаар ярилцаж, мэдээлэх цаг хугацаа олдоогүй, осол маш богино хугацаанд болсон байж ч болзошгүй гэсэн тайлбар байгаа юм.

Б.Марал

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан