ГАА-ын Засаг даргын орлогч В.Рэнцэндорж эрх мэдлийн төлөө намаа барьцаанд тавьжээ.

 

Эрх мэдэл албан тушаалын төлөө зах замбараагүй хувилдаан Говь-Алтай аймагт жолоогоо алджээ. Ханцуйн дотроо наймаалцсан эрх мэдлийн шунал нутгийн иргэдийн дунд нэгэнтэй ил болоод удсан байна. Хэнээрхэл хийрхлийн туйлд хүрсэн МАН-ын аймгийн намын хорооны дарга В.Рэнцэндорж засаг дарга болохын тулд "Би цагдаа хүн гүйцэтгэх үйл ажиллагаа сайн" гэж аймгийн төрийн болон хувийн байгууллагуудын удирдлагуудыг дарамталдаг гэнэ. Бусдын ийнхүү сүрдүүлэхдээ "Миний ард Монгол тамхи Со компанийн эзэн, сайд Дашдорж, АН-ын Аймгийн намын хорооны дарга Амгаланбаатар нар байгаа. Тэдний дэмжлэгээр би Аймгийн засаг дарга болно" гэж нууж хаахгүйгээр хэлж явдаг болжээ. 

            Төрийн алба гүйцэтгэж байхдаа балмад хэрцгий, зодоон цохионоороо гаршсан В.Рэнцэндоржийн увиагүйдэл 2012 оноос эхтэй. Тухайн үед орон нутгийн сонгуульд МАН 21 суудал, АН 12 суудал авч МАН илт давуу ялсан байдаг. Гэтэл тухайн үед Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан В.Рэнцэндоржийн алдаатай буруу үйлдлээс болж 2 жилийн дараа өөрөө хэлбэл 2014 оны нэгдүгээр сарын 19-нд Говь-Алтай аймагт сонгуулийн дахин санал хураалт зарлаж Ардчилсан нам ялж байсан удаатай. 1990 оноос хойш МАН-аас өөр улс төрийн хүчин удирдаагүй. “Цэнхэртээгүй” цөөн хэдэн аймгийн нэг ийнхүү Арчилсан намд ялагдсан нь В.Рэнцэндорж АН-ын дарга Амгаланбаатар нарын хувийн тохироотой холбоотойг намын журмын нөхөд нь гэрчилдэг. Ингээд зогсохгүй ганц хүний алдаатай, бусармаг үйлдлээс улбаалан дахин сонгууль товлогдож 164 сая төгрөг зарцуулсан нь тухайн үед нутгийн иргэдийн зүгээс багагүй шүүмжлэл хүртээд амжсан байдаг.

            Одоогоор МАН-ын Аймгийн намын хороон дарга ГАА-ын Засаг даргын орлогч алба хашиг байгаа В.Рэнцэндорж, АН-ын дарга Амгаланбаатар нарын хооронд ан цав үүссэн үү? ашиг сонирхол зөрчилдсөн үү? юутай ч нэг нэгэнрүүгээ агсарч аархсан тохиолдол  хүртэл гарчээ. Тодруулбал Бүлгийн хурал дээр АН-ын дарга Амгаланбаатар ирж ”Чи намайг гуйж мөнгө тараалгаж МАН-ын дарга болсон” гар хэмээн хөөж үймээн дэгдээсэн гэнэ. Төд удалгүй Рэнцэндорж ГАА-ийн АН-ын дарга Амгаланбаатард 6 төлөөлөгчийн нэрийн жагсаалттай очиж “ИТХ-ын даргыг танай АН-д өгье Би засаг дарга болмоор байна” гэж хүсэлт тавьсан нь баримт нотолгоотойгоор олонд ил болсон байна.

            Аймгийн иргэдийн төдийгүй намын нөхдийн итгэл алдсан В.Рэнцэндорж хэдийнээ шүдний өвчин болжээ. Зодоон цохион танхай хэргээр шүүх цагдаагийн байгууллагаас тэнсэн харгалзах ялтай шалтгааны улмаас аймгийн ИТХ-д нэр дэвшээд Сонгуулийн хороо бүртгээгүйн улмаас нам 3-4 хүний суудал алдсан. Шат шатны сонгуулийн мөнгийг хувьдаа завшсан гэх мэт зөрчил дутагдлын урт жагсаалттай түүнийг шалгуулахаар хүсэлт тавьж байгаа юм байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан