​Гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав эрх мэдэлдээ эрдэн бүдүүлэг авир гаргажээ

Тусгай хэрэгсэл, дуут дохио машиндаа суулгасан дарга нар замын хөдөлгөөнд оролцохдоо хүнд суртал гаргаж, чирэгдэл учруулдаг гэх гомдол, шүүмжлэл замын цагдаа болон иргэдийн зүгээс үе үе гардаг.

Тэгвэл Улсын их хурлын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга Ч.Саранжав гэгч нь саявтархан өөрийгөө эрх мэдэлдээ эрдэн бүдүүлэг авир гаргасан талаар нэгэн иргэн фэйсбүүк дэх  Paparazzi+Traffic Mongolia хуудаст бичсэн байна.

Энэ талаар Бүтэнбаяр Тэмүгэ гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч, “Сайхан том тэрэгтэй маяк (тусгай гэрэл, дуут дохио) байршуулсан машин ажлын бус цагаар энгийн хувцастай ажил үүргээ гүйцэтгэж байхад саад боллоо. Бичиг баримтаа гаргаад ир гэхээр нь өөрийг нь бичиг баримтаа шалгалуухыг шаардахад, “Буугаад ир, эмэгтэй хүнтэй яваагүй юм бол” ухааны юм ярьдаг ямар том хүн бэ.  Энэ бид хоёрын чухал ажил хийдэг нь юу л болдоо. Иймэрхүү хүмүүст л энэ бага зэргийн эрх дарх зохихгүй байгаа юм л даа. Жинхэнэ орк, үхэр монгол ах хүү байна лээ. Арга хэмжээ авч болдоггүй юм болов уу. Хүсвэл бичлэг тавьж болно” хэмээн бичжээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ