“Game of Thrones” киноны секс зураг авалтыг хэрхэн хийсэн бэ?

    "HBO" кино компанийн шилдэг бүтээлүүдийн нэг "Game of Thrones" телевизийн цувралын 7-р улирал энэ оны долдугаар сарын 16-аас эхлэн тус телевизээр цацагдаж эхлээд байгаа билээ. Энэ кинотой холбоотой олон сонирхолтой баримтууд байдгийн нэг нь киноны секс хэсгүүдийн зураг авалт билээ. Ингээд энэ хэсгүүдэд зохиолыг амьлуулахын тулд жүжигчид болон зураглаачид хэрхэн ажилласан тухай сонирхолтой баримтуудыг танд хүргэе. 

 

1.Жүжигчний анхны секс зураг авалт байсан

     Игриттэ (Ygrutte)-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Рөүз Леслигийн дүр кинонд удаан үлдээгүй ч, гол дүрийн жүжигчин Жон Сноутай халуухан, хүнд цаг үеийг хамтдаа туулж гайхалтай сэтгэгдэл үлдээснийг та санаж байгаа биз. Секс хэсгийн тухай жүжигчин хэлэхдээ: "Энэ бол миний жүжигчний карьертаа хийсэн хамгийн анхны секс зураг авалт байсан. Би маш их сандарсан учир энэ хэсгийн зургийг авах гэж маш их удсан. Гэхдээ би дотроо киноны дүрүүдийн хувьд тэдний хооронд ийм зүйл болох хэрэгтэй гэж өөрийгөө ятган эцэст нь нэг амжилттай зураг авсан. Тэр үед ямар нэг санаа агуулалгүй сэтгэлээсээ бие биенээ хайрлах шиг л болсон. Үнэхээр романтик байж чадсан." гэжээ.

 

 

2. Тэр харуулж болохоос илүү ихийг харсан

     Кинонд эмэгтэй жүжигчдийн гайхалтай бие бүлээн галын дэргэд нүцгэн гарсан хэд хэдэн хэсэг бий. Гэхдээ киноны 1-р улиралд Ходорын дүрд тоглосон жүжигчин  Кристиан Нэйрн (Kristian Nairn) ч бас задгай хэсэг хийх шаардлагатай болжээ. Тэрээр хэлэхдээ: "Би зөв цагийг хүлээж нэгэн бутны ард суудаг хэсэгт нүцгэн зураг авалтанд орсон. Миний биеийн тэр хэсэгт нилээд том хиймэл эрхтэн бэхэлж уясан байсан нь надад үнэхээр эвгүй санагдаж байсан." гэжээ. Энэ анги цацагдсаны дараа нилээдгүй шүүмжлэл ирсэн тул ийм хэсэг ахин кино цувралд гарахгүй гэж зураг авалтын багийнхан мэдээлэл хийсэн байна. 

 

3. Мэлисандрэ хөхөвч өмсөөгүй

    Энэ цувралд Холливуудын хамгийн алдартай, хүчирхэг телевизийн эмэгтэй жүжигчид тоглосон нь үнэн. Кинонд Мэлисандрэгийн дүрийг бүтээсэн жүжигчин Кэрис Ван Хоутэн юуг ч төсөөлөлд үлдээлгүй нарийн сайхан биеэ дэлгэцийн өмнө нүцгэлэн харуулсан билээ. Тэрээр "Миний дүр бол сексийг зэвсэг болгон ашиглаж, тохиролцоонд хүрч чаддаг эмэгтэйн дүр. Сексийн зураг авалтыг илүү бодитой болоосой гэж бодсондоо хөхний товчоо гаргахаас дургүйцээгүй. Гэхдээ энэ нь үзэгчдэд таалагдаагүйд харамсалтай байна." гэжээ. Тэрээр бусад хэсэгт ч төвөггүй нүцгэлж байсан бөгөөд өөрийн биендээ сэтгэл хангалуун явдаг бүсгүй бололтой. 

 

4. Жүжигчин Натали Дормэр (Natalie Dormer) "Секс бол амьдрал"

    Энэ киноноос өмнө тэрээр хэд хэдэн кинонд нүцгэн зураг авалтанд орж байжээ. Түүний үзэж буйгаар : "Game of Thrones" цувралд сексийн хэсгүүд олон бий. Секс бол амьдралын нэг хэсэг. Жинхэнэ амьдралыг харуулахыг хүсвэл секс байх хэрэгтэй." гэжээ. 

 

5. Гэр бүлийнхэндээ үзүүлэхийг хүсээгүй

     Жүжигчин бүсгүй кино зохиолоо уншиж байхдаа гэр бүлийнхэнтэйгээ хамт аялж явсан байна. Тэгээд тэрээр аавдаа "Та ямар нэг байдлаар киноны маань эхний 5 ангийг заавал алгасаарай" гэж хэлээд хамтдаа инээлдсэн байна. Учир нь энэ хэсэгт тэрээр гурван ч удаа нүцгэн зураг авалтанд оролцохоо мэдсэн гэнэ. 

6. Жүжигчдийн хувийн үзэл бодол өөр байдаг

    Киноны мартахын аргагүй хэсгүүдийн нэг бол Жоффри өнгөрч Жэйми болон Сэрсэй (Cersei) нарын хооронд дотно харилцааг бий болгодог. "Энэ хэсэгт эмэгтэй хүн хүчиндүүлчихээд түүнийгээ хэлэхгүй өнгөрөх, ямар их сэтгэлийн дарамт болохыг харуулдаг. Гэхдээ би тэгээгүй юм. Хүүхэд, нөхөр (төрсөн ах) хоёроо алдсан эмэгтэй хүний уй гашуудаа автаж хийсэн үйлдэл. Би хувьдаа үүнийг доромжлол гэж бодохгүй байна" гэжээ

 

 

7.Бодит амьдрал ба зураг авалт

    Тэд зураг авалтын үеэр өшөөт дайсан, анд нөхөр гээд хэн ч байж болдог ч бодит амьдрал дээр сайн найзууд, хосууд байцгаадаг гэнэ. Энэ хоёр жүжигчний хувьд амьдрал дээр үерхэж эхэлснээс хойш анх удаа зураг авалтанд цуг орж байгаа учир зургийн талбай дээр заримдаа үнэхээр эвгүй, зарим үед илүү хөгжилтэй байдаг талаар хэлсэн байна. 

 

 

8. 6 дугаар цувралын сэтгэл хөдөлгөм хэсэг

     Өнгөрсөн цувралын гайхалтай хэсгүүдийн нэг нь Миссандей (Missandei) болон Грэй Ворм (Grey Worm) нарын халуухан хэсэг байсан гэдэгтэй та маргахгүй байх. "Бид хамтдаа гал тойрон бүжиглэдэг, энгийн найзууд байсан. Тиймээс энэ хэсэг бид хоёрын хэн хэнд нь маш эвгүй санагдаж байлаа. Хамт хөгжилтэй байдаг хүнийхээ дэргэд нүцгэн зогсох хэцүү байсан ч бид хоёр бие биедээ хүндэтгэлтэй хандаж энэ хэсгийг дуусгасан шүү." гэж Мисандейн дүрийг бүтээсэн жүжигчин хэлсэн бол эрэгтэй жүжигчин "Маш олон хүний нүдний өмнө хийж байгаа учир үнэхээр эвгүй. Гэхдээ найруулагч болон хамтран ажиллаж буй хүмүүстээ итгэвэл энэ тийм ч хэцүү асуудал биш" хэмээжээ.

9. Харингтон буруугаа хүлээсэн

     Долдугаар улирлын төгсгөлийн хэсгүүдэд гарсан завин дээрх ичгүүртэй явдлын тухай жүжигчин Харингтоноос асуухад "Тэд нэг оронд орох нь зхйлшгүй байсан. Тэд үүнийг хийхдээ хоёулаа буруу гэдгийг нь мэдэж, асуудал дагуулахыг нь ойлгож байсан ч толгойд нь тэдний бүх дурсамж яг л галт тэрэг шиг дайран өнгөрч, илүү гүнзгий мэдрэмж төрсөн." хэмээн бодлоо хуваалцжээ. 

10.Сэтгэл хөдлөлийг багасгах гэж ягаан оймс угласан

     Жүжигчин Эмили Кларк цувралын эхний ангиудад насанд хүрэгчдийн хэсгүүдэд тоглож байсныг та сайн мэдэх байх. 1-р улирлын туршид Хал Дрогогийн гарт орж, дотно харилцаанд орсон хэсгүүдэд тэд нэгэн сонирхолтой аргыг ашигласан байна. "Тэр хэсгүүд үү. Миний Кларкийг хүчирхийлж буй хэсэгт бид хоёулаа нүцгэн байсан. Тиймээс сэтгэлийн хөдөлгөөнийг багасгахын тулд хичээж, биеэ барих хэрэг гарсан. Бид хоёулаа эвгүй байдалд орохгүйн тулд би ягаан, сэвсгэр оймс өмссөн байсан юм гэжээ." Харин Жүжигчин Эмили "Зураг авалтын үеэр тэр надад ойртоход, "Би үүнийг хийхийг хүсэхгүй байна" гэж хэлдэг. Түүнийх үнэхээр маш том байсан, дээрээс нь тэр ягаан оймс углачихсан байсан учир би хүчиндүүлж байгаа дүр эсгэхэд үнэхээр хэцүү байсан. Би олон ч хэсэг дээр инээд алдаж ахин зураг авч байсан" гэжээ.

11. Хүчирхийлэл ба сэтгэл хангалуун байдал

    Киноны дүр Санса Старк (Sansa Stark)-ийг Рамсэй Болтон (Ramsay Bolton) бэлгийн дарамтанд оруулж, хүчирхийлдэг хэсгүүд бий. Энэ талаар жүжигчин ярихдаа "Чин үнэнээ хэлэхэд би энэ хэсэгт сэтгэл хангалуун байсан. Олон хүмүүс хүчингийн хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн харьцааны системийн тэгш бус байдлын тухай ярьдаг ч яаж  харагддаг, амьдрал дээр хэрхэн бий болдог талаар төсөөлөлгүй байдаг. Үүнийг харуулж чадсан гэж бодож байна." гэсэн юм. Гэвч үзэгчид түүний бүтээсэн дүрийг сөргөөр харж бодит амьдралд ч түүнийг ийм хүн гэж дүгнэдэгт харамсаж явдаг гэдгээ хэлжээ. 

 

12.Бүгд зохиолын дагуу явагддаг

     Энэ кинонд тоглоход жүжигчдээс өөрийгөө эвдэх зориг гардгыг та уншиж мэдсэн байх. Тэгвэл 12 настай хаантай дотно харилцаанд орсон хэсгүүдийн зураг авалт маш олон хийгдсэн бөгөөд киноны нэг хэсгийг жүжигчний хүсэлтээр хассан гэнэ. Энэ талаар жүжигчин хэлэхдээ "Хэдий зөвхөн кино ч гэсэн бид үүгээрээ амьдралыг харуулж буй учир ийм зүйлс гарах нь хэвийн зүйл. Гэхдээ тэр хэсэгт бага зэрэг буруу үлгэр дууриалал үзүүлэхүйц байсан учир би тусгайлан хүсэлт гаргаж хасуулсан. Тиймээс тэр хэсэг хэзээ ч цацагдаагүй. Бусад хэсгийн хувьд "A Song of Ice and Fire" цуврал романы зохиолч Жорж Мартины зохиолын дагуу явагддаг." гэжээ.

13.Ичгүүрт алхааг хийхдээ өөрийн орлон тоглогчийг ашигласан

    6 дугаар улирлын дунд хэсэгт жүжигчин Лена Хэди (Lena Headey) хэд хэдэн мартагдахааргүй хэсгүүдийн зураг авалтанд оролцсон. Эдгээрийн нэг нь түүнийг олон түмний нүдний өмнө ичгүүртэй байг гэж нүцгэн алхуулдаг хэсэг билээ. Тэрээр энэ хэсэгт өөрийн орлон тоглогчийг ашигласан бөгөөд үүнийгээ "Миний хүүхдүүд энэ цувралыг үздэг. Тиймээс энэ миний хувьд хэрээс хэтэрсэн ажил байлаа. Үзэгчид ойлгож уучилна гэж найдаж байна" гэжээ.

“Game of Thrones” киноны секс зураг авалтыг хэрхэн хийсэн бэ?

 

14.Үнэндээ секс зураг авалт ямар байдаг вэ?

     Киноны турш магадгүй хамгийн олон удаа секс зураг авалтанд орсон бүсгүй Натали Дормер "Хүмүүс үүнийг харагдаж байгаа шигээ гайхалтай сэтгэл хөдөлгөм, халуухан агшин гэж боддог. Урмыг чинь хугалж байгаад уучлаарай гэхдээ энэ ердөө л камерын зөв өнцөг ба гэрэлтүүлэг, цаг хугацаа болон техникийн гайхамшиг" гэж хэлсэн байна. Магадгүй үнэхээр л камер барьсан олон хүний өмнө нүцгэн байх үед тийм ч таатай мэдрэмж төрдөггүй биз. Үүнд л жүжигчин хүний авъяас илэрдэг байх. 

15. Кларк, Даариог удирдлагандаа байлгах дуртай

      Кларкийн дүрд тоглосон жүжигчин маань кинонд хүчиндүүлж, дээрэлхүүлж зовж байсан учир энэ хэсгийн Даариод тушаал өгөн хувцсыг нь тайлуулдаг хэсэг түүнд маш их таалагдсан гэнэ.  Тэрээр энэ талаар "Би киноны олон нүцгэн хэсэгт эмэгтэйчүүд дарлуулж байгаа зураг авалтанд орсон. Энэ удаад түүнийг өөрийн удирдлагаар хөдөлгөж байсан нь бага зэрэг сэтгэлийг минь тайвшруулсан шүү" гээд инээсэн байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ