МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ: 12-ХОН НАСТАЙ ОХИД БИЕЭ ҮНЭЛЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

“Охид ариун бол төр ариун” гэдэг. Энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай. Зүй нь эмэгтэй хүн хэвлийдээ хүмүүн гэгч эрдэнийг тээн төрүүлж, улс үндэстний нөхөн үржихүйг үргэлжлүүлдэг гэсэн философи утгаар нь хамаатуулан үзэхэд л хангалттай билээ. Тиймдээ ч “Улс орны тусгаар тогтнол эмс охидынх нь бэлэг эрхтний амсар дээр явдаг юм” хэмээн МУГЖ Сосорбарам нэгэнтээ хэлсэн байх.

 

Мэргэдийн цэцэлсэн энэ мэт сургамжит үгийг өдгөө монгол эмэгтэйчүүд хэрхэн биелүүлж байна вэ. Өвгөдийн хэлсэн үнэтэй үгийг өнөөдөр дагаж байна уу. Хариулахад харамсалтай л юм. Бодит үнэнийг учирлахад Монгол охидын нэр хүндийг бохир бизнес баллаж байна. Өнөө цагт ариун нэртэй охид, ариун төр ярихтай манатай байна. “Биеэ үнэлэх” хэмээх бохир бизнесийн хар давалгаанд монгол охид нэгэнт “живжээ”.
Баар цэнгээний газар, буудлын өрөө, эсвэл саун массажны газраар л биеэ үнэлэгчид орогнодог гэсэн ойлголт өнөөдөр үгүй болсон байна. Өдгөө биеэ үнэлэлтийн бохир бизнес хүрээгээ тэлж телевизийн чаат, сонины зарын оролцоотойгоор олон бүсгүй биеэ үнэлдэг болсон гэнэ. Улмаар биеэ үнэлэгчдийн нас залуужиж, арга нь нарийсаж буй тухай ч холбогдох албаныхан хэлж байна.


Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн цагдаагийн газраас биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.Сүүлийн үөд телевизийн чаатаар танилцах, интернэтээр холбогдож, биеэ үнэлэх байдал гаарч байгаа тул цагдаагийнхан ийм арга хэмжээ явуулж, биеэ үнэлэгчдийг эрэн сурвалжлан саатуулж байгаа аж. Ингээд биеэ үнэлэгчтэй холбодох зарим баримт жишээг доор дурдъя..

 

ИНТЕРНЭТЭЭР БИЕЭ ҮНЭЛЭГЧИД ИХЭССЭЭР БАЙНА

Өдрөөс өдөрт биеэ үнэлэгчдийн арга ухаан нарийсч байхад цагдаагийн байгууллагынхан хянаж, зогсоож дийлэхгүй байх нь арга ч үгүй юм. Урьд нь биеэ үнэлэгчид нууц далд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо эрс өөрчлөгджээ. Өдгөө интернэтээр биеэ үнэлэгчид олноор бий болж, цагаандаа гарсан байна.


Тодруулбал, веб камераар царай зүснээс эхлээд биеийнхээ бүх хэсгийг харуулж, тэгээд үнээ тохироод дараа нь хаана уулзахаа болздог гэнэ. Гол нь иймэрхүү аргаар биеэ үнэлж байгаа охид нь насанд хүрээгүй байх нь элбэг аж. Тэдгээр охидын зарим нь нэг цаг хамт байхад 20-30 мянган төгрөг гэж байхад зарим нь 100 мянгаар өөрийгөө үнэлэх охин ч байх жишээтэй гэнэ. Эндээс харахад ханш нь харилцан адилгүй байдаг аж.
Биеэ үнэлэх арга нарийсч байхад дагаад хүний наймааны хэрэг ч газар авч, арга хэлбэр нь боловсронгуй болж байгаа тухай цагдаагийнхан хэлж байв. Монгол Улсын эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд “биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан байдаг ч интернэтийг яалтай билээ.


Нэр бүхий сайт, лавлах утасны цаана зохион байгуулалттай биеэ үнэлэх явдал байгаа эсэхийг цагдаагийнхан л шалгахаас өөр тэмцэх арга мухардаад байгаа юм.

“ШИРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭГЧ” ГЭЖ ХЭН БЭ?

Цагдаагийнхан караоке, бааруудын ихэнх хувь нь “ширээний үйлчлэгч” нэртэй биеэ үнэлэгч нарыг орогнуулдаг болохыг илрүүлжээ. “Ширээний үйлчлэгч” нэрийн дор биеэ үнэлдэг охид тухайн үйлчилгээний газрын ажилчид биш байдаг гэнэ. Тэд нэг удаа ширээнд суусныхаа төлөө үйлчлүүлэгчээсээ арван мянган төгрөг татдаг байна.


Харин цаашаа нэмэлт үйлчилгээ авахыг хүсвэл, хүслээр нь болгодог гэнэ. Нэмэлт үйлчилгээ гэдэг нь биеэ үнэлэхийн нэр аж. Биеэ үнэлэгчид 50-100 хүртэл ам.долларын ханштай. Энэ мэтээр ширээний хүүхэн орлогынхоо тал хувийг өөртөө үлдээж, талыг нь баарны эзэнд өгдөг гэнэ. Ийм байдлаар үйлчилгээ явуулдаг газруудын ихэнх нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байдаг нь шалгалтаар нотлогджээ.
Тухайлбал, Солонгосын иргэн Кан Ю Сик гэгч этгээд Баянголд дүүргийн аравдугаар хорооллын “Кореана” зочид буудалд байрлах “Вольво” караоке бааранд охидуудын биеийг үнэлүүлж байгаад баригдсан байна.

 

МАССАЖИСТ НЭРИЙНДОР БИЕЭ ҮНЭЛЭГЧИД

 

Энэ нэрийн дор биеэ үнэлдэг байдал бий болоод удаж байгаа тухай албаны хүн хэлж байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн газарт 100 гаруй саун, массажны газар бүртгэлтэй байдаг байна. Саун массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг зохион байгуулж, биеийг нь үнэлүүлж, ашиг олдог этгээдүүд ихэссээр байгаа гэнэ.


Энэ оны эхний долоон сарын байдлаар цагдаагийн газарт охид эмэгтэйчүүдийг биеийг үнэлдэг найман гэмт хэрэг бүртгэгджээ. Харин өнгөрсөн энэ төрлийн 27 гэмт хэргийг цагдаагийнхан илрүүлсэн байна. Тухайлбал, иргэн П.Даваажав 2007 оноос хойш Баянгол дүүргийн гуравдугаар хороо Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талд тодорхой хаяггүй саун мөн тус дүүргийн зургадугаар хороо “Принц” зочид буудлын байранд мөн хорооны гэмтлийн эмнэлгийн урд “Паттаяа” саун массажны газар массажист нэрээр биеэ үнэлэгчдийг орогнуулж байжээ.

 

12-ХОН НАСТАЙ ОХИД ТЕЛЕВИЗИЙН ЧААТААР БИЕЭ ҮНЭЛЖЭЭ

 

Дунд сургуулийн тавдугаар ангийн охид телевизийн чаатын тусламжтайгаар биеэ үнэлсэн хэрэг өнгөрсөн онд гарч байлаа. Арван хоёрхон настай нэг ангийн гурван найз телевизийн чаат үзэж байгаад мөнгө олох шинэлэг санаа олсон нь биеэ үнэлэх арга байсан аж. Тэд “Санхүүгийн туслалцаа үзүүлэх хүнтэй нас харгалзахгүй танилцана” гэсэн мэссэжийг тусгай дугаарт илгээжээ.


Үнэхээр ч тэдний санаснаар нь болж, зарын дагуу нэг хүн залгасан байна. Ингээд гурван охин зараар танилцсан залуутай уулзжээ. Ийнхүү арван жилийн гурван охин 30 гаруй насны эртэй уулзаж, биеэ үнэлсэн байна. Охидыг гэрээсээ гараад хоёр хоносны дараа ээж, аав нь цагдаагийн газар бүртгүүлж хайж эхэлсэн байна.


Хүний наймаа,элдэв гэмт хэргээс айсан эцэг эхчүүд цагдаад ханджээ.


Цагдаагийнхан охидыг гэрээсээ гараад гурав хонох гэж байхад нь олжээ. Охидыг байцаасны эцэст тэр хүнээс тус бүр арав, арван мянган төгрөг авсан болохоо хүлээжээ. Хэдий тэд 12-хон настай ч зоосны нүхээр амьдралыг харах болжээ. Энэ мэт баримтаас харахад монгол охидын эрхэмсэг бэрдам зан, ариун нандин журам алга болсон илт байна.


“Биеэ үнэлэлт” хэмээх энэ бохир бизнес жилээс жилд цэцэглэн хөгжсөөр байх уу. Нийгмийн гаж үзэгдэл болсон энэ байдлыг даруй таслан зогсоох арга хэмжээг төр засгийн хэмжээнд авах шаардлагатай болсныг дээрх жишээ бэлхнээ илтгэнэ. Тэгэхгүй бол охид ариун байж гэмээнэ төр ариун байхын “теорем” алдагдагдахад хүрээд байна.

 

Эх сурвалж: Criminal.mn3

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан