М.САРНАЙ ХУДАЛ ХЭЛСЭН VS Ц.СУВД-ЭРДЭНЭ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН

Хогийн цэгийн хүүхдүүдийг өөр дээрээ авч сургууль цэцэрлэгт хамруулан асарч тэтгэдэг М.Сарнай гэх эмэгтэйн тухай амтай болгон нь ярьж бараг хүн болгон чадлынхаа хэрээр хандив тусламж үзүүлсэн. Мөн хүн болгон хүртэж чаддаггүй төр засгийн хайр хишгийг хүртэж чадсан юм.

Ц.СУВД-ЭРДЭНЭ

 М.САРНАЙ

М. Сарнай эгчийн ярьсан бүхэн худлаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна Би өнөөдрийг хүртэл М.Сарнай эгчид чадах чинээгээрээ тусалж ирсэн. Учир нь би бусдын хүүхдийн төлөө нойр хоолоо хасан зүтгэдэг мундаг эмэгтэй гэж хүндэлдэг байсан. Гэтэл нэг өдөр М.Сарнай эгчтэй нэг хороонд амьдардаг Баярмаа гэх эмэгтэй надад М.Сарнай эгчийн талаар миний төсөөлж байгаагүй мэдээлэл өгсөн. Би өөрөө бүтэн сарын хугацаанд явж, энэ мэдээллийг нягталж шалгаад М.Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судалж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90%- нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Үлдсэн 10%-ийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад М.Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа. Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй. Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худлаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна. Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгох болно. Мөн М.Сарнай эгч архи уудаг. Хүмүүстэй хамт архи уугаад өдөр нь хүүхдүүдээ хардаг нэртэй. Энэ бүх баримтыг удахгүй олон нийтэд ил болгох болно.

Ц.Сувд-Эрдэнэ хандивын мөнгийг үрчихсэн гэж хэлсэн Ор үндэсгүй худал мэдээлэл тарааж намайг гүтгэж байгаад харамсаж байна. Арай ч ингэн гэж санасангүй. “Сарнай” хүүхдийн төвийг барихад өөрөө голчлон оролцож, тус төвийн эзэн болно гэж бодож байсан юм шиг байна лээ. Тэгээд тэгж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа. Би Ц.Сувд-Эрдэнээс “Сарнай төвийн нэрээр орж ирсэн мөнгө яагаад миний дансанд орж ирэхгүй байгаа юм бэ. Маргааш “Сарнай” төв гэсэн бүх банкны хуулгыг надад өгөөрэй. Сая гадаадаас 900 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Тэр мөнгө хаана байна гэж асуусан. Тэгсэн чинь Ц.Сувд-Эрдэнэ тэр мөнгийг үрчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Олон түмний сайхан сэтгэлээр өгсөн мөнгө бүхэн хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй. Ингэж болохгүй шүү” гээд жаахан муудалцсан юм. Тэгээд л ийм юм болчихлоо. Ц.Сувд-Эрдэнэ өөрөө утсаа аваагүй мөртлөө намайг утсаа авахгүй байна гэсэн байна лээ. Бүр гайхаад, уйлаад сууж байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан